a boy like the moon

391 34 0
                                    

-Бидний зүгээс шаардлагатай гэсэн арга хэмжээг бүгдийг нь авсан. Одоо түүнд зургаан сарын хугацаа байгаа. Түүний сэтгэл санааг тогтвортой байлгах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл болвол шууд эмнэлэгт хэвтүүлээрэй гэж зөвлөх байна.

=====================

Эмчийн өрөөнөөс барайсан царайтай гарч ирэх ээжийгээ харсан ч нэг их гайхсангүй. Боломжгүй, хугацаа байхгүй гэдэг үг байнга сонсож байгаа тул дасах хэрэгтэй шүү дээ. Надад мэдэгдэхгүй гэж хичээж буй бололтой хуурамч инээмсэглэлээр сайжирч байгаа гэх үгтэй хамт үхэж буйг минь сануулна. Эмээ уухгүй ганц л хором болоход үхэх шахаж байгаа хүн яаж амьд үлдэхэв дээ.

Томоохон маф бүлгэмийн удирдагчийн охин байна гэдэг муу зүйл биш л дээ. Гэхдээ хэзээ ч эдгэрэшгүй өвчин тусаад, тэрэнд нь эмчилгээ байхгүй байх нь хамгийн муу зүйл. Очсон эмнэлэг бүрээсээ хугацаа байхгүй, боломжгүй, амьдрал нь дэндүү богино гэх мэтчилэн хариу сонссоор амьдралын итгэлээ бүр мөсөн алдаж орхисон билээ.

Аз жаргал гэж юу юм? Хатны амьдралаар амьдарч буй гүнж. Ингэж хэллээ гээд юу өөрчлөгдөнө гэж. Нэг л өдөр аз жаргал үүд тогшоод ороод ирээсэй гэж хүсэвч санаснаар болохгүй нь харамсалтай. Одоо бол тэр нь намайг зориод ч олохгүй бололтой. Энэ байдлаас уйдсандаа өөрийгөө зугаацуулж сургууль гэх тамд явдаг. Хэдийгээр эцэг эх минь эсэргүүцэж, эмнэлэгт хэвтээч гэж гуйсан ч зөрүүд зан хэзээд дийлдэг юм хойно, яая гэхэв дээ.

======================

Эхний хоёр цагийг багш нарын хурлаас үүдэн цонхолсон тул уйдаагаа гаргахын тулд дээвэр дээр гарч ирэв.

Эндээс үсэрчихвэл өвдөлтгүйгээр үхэх болов уу?

Үхчихвэл амар амгаланг олоод, хоргодохгүйгээр явж чадах болов уу?

Дотроо ийн бодоод ирмэг дээр гарч ирж зогсов. Энэ удаа сургуулийн бүх сурагч ангидаа байгаа. Багш нар ч хуралтай байгаа тул хэн ч анзаарахгүй гэж бодож байна. Тийм учраас намайг үхсэн ч хэн ч юу ч хэлэхгүй. Тийм биш гэж үү?

Би "ёо~ өвдөж байна"

- Чи чинь тэнэг юм уу? Аминаасаа уйдаа юу!

Би "харин л дээ. Амь тийм үнэтэй билүү?"

- СОЛИОРОО ЮУ!

Би чихээ дарсаар "юундаа орилсон юм бэ? Чих өвдөж байна"

Түүн рүү эгцлэн харлаа. Нарны гэрэлд хэтэрхий гэмээр царайлаг харагдана. Яг л үлгэрийн номноос гарч ирсэн ханхүү шиг л. Сар мэт гүн гүнзгийгээр ширтэх хос хоёр нүд. Надад хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь энэ байв. Нүд минь түүний нүүрийг бүхэлд нь шинжиж дуусаад, сүүлд нь час улаан уруул дээр тогтох нь тэр. Газраас босоод урд нь очин зогсвол тэр над руу ширтсээр. Уруулд нь хуруугаа хүргэвэл тэр том нүдэлнэ. Цамцных нь захнаас татан уруул дээр нь үнслээ.

Шүүслэг юм. Тэр намайг түлхэлгүй зөрүүлэн үнсэнэ. Таатай бөгөөд дулаахан мэдрэмж. Түүний нүд рүү ширтвэл инээмсэглэх нь үзэгдэнэ.


Би "чи яг л сар шиг үзэсгэлэнтэй юм. Хүйтэн бөгөөд чамин. Чи минийх болох уу?"

Desire for a Fullmoon || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now