the end

179 38 0
                                    

Үлдсэн хугацаа дөхсөөр бие минь улам муудаж байв. Эмнэлэгт хэвтсэн өдрөөс хойш Рикигээс өөр хүн ирсэнгүй. Ах ирэхгүй байж болох ч ээж аав яагаад ирэхгүй байгааг гайхаж байна. Хамгийн түрүүнд ирэх ёстой юмсан.

Би "өнөөдөр бүтэн сар гарна гэж байна"

Рики "хүслээ шивнэмээр байна уу?"

Би инээмсэглэн "тэгье"

Орой болохыг хүлээн эмнэлгийн орон дээр суухдаа Никигийн уншиж өгөх номыг сониучирхан харав. Тэргэл саранд шивнэх хүсэл... хэрвээ тэргэл саранд хүсэх хүсэл минь биелвэл надад харамсах зүйл байхгүй. Бодлыг минь сарниулан хаалгаар нэгэн хүн орж ирлээ. Энэ Юта байсан юм.

Рики "та хоёр ярилц даа. Би гарч байя"

Түүнийг гарсныг илтгэн хаалга дуугарсны дараа удтал бие биенийгээ ширтлээ. Ганц ч миллиметр үлдээлгүй ажиглана. Ах минь сайхан залуу гэдгийг өмнө нь анзаарч байгаагүй юм. Өмнө нь намайг хамгаалж, надтай үргэлж хамт байна гэж амладаг байсан тэр хүн үнэхээр мөн гэж үү? гэмээр.

Юта "хэдий болтол ширтэх гэсэн юм?"

Би "ямар хэргээр ирсэн юм?"

Юта "би чамд амласан амлалтаа биелүүлсэн гэдгээ хэлэхээр ирлээ"

Би "та тэрийг одоо хүртэл санадаг хэрэг үү?"

Юта "аав ээжийнхээ өшөөг биднийг өсгөсөн хоёр араатнаас авна гэдэг амлалтыг биелүүлсэн. Харин чи надад амласан амлалтаа заавал биелүүлээрэй"

Би толгой дохин "тэгнээ~ сайхан газар очоод, аав ээжтэй хамт сайхан амьдарна"

Юта "бүх зүйлд уучлаарай~"

Би инээн "би таныг аль хэдий нь уучилсан"

Ютагийн нулимс урссаар намайг тэврэн авлаа. Анхнаасаа жүжиглэлт гэдгийг нь мэдсээр байж үзэн ядсандаа харамсчихлаа. Амлалтаа биелүүлэх гэж тэр олон жил хичээж байхад нь дэмжээгүйдээ үнэхээр их гутарч байна. Түүний уруул духан дээр минь хүрэхэд би нүдээ анин инээмсэглэв. Дэндүү хожимдсон ухаарлын нулимс байлаа. Уучлаарай Юта~

=====================

Рики намайг гар дээрээ өргөсөөр эмнэлгийн дээвэр дээр гарч ирлээ. Томоос том тэргэл сар алган дээр минь тавьсан мэт зурайн үзэгдэнэ. Бид сандал дээр зэрэгцэн суухдаа гар гараасаа хөтлөлцөөд, саранд хүслээ шивнэнэ. Одоохондоо миний шивнэсэн хүсэл минь нууц болог.

Би "юу гэж хүссэн бэ?"

Рики "хүслээ хэлчихвэл биелэхгүй байх"

Инээмсэглээд түүний уруул дээр үнслээ. Нойтон байна. Миний залуу уйлж байв. Бурхан түүнээс минь хамгийн үнэтэй зүйлийг нь булааж байхдаа жаргалтай байгаа юм байхдаа. Үнсэлт дуусч нүд рүү нь эгцлэн харлаа.

Сургуулийн дээвэр дээр харц тулгарсан өдөр чи миний хамгийн эрхэм нандин хүн болчихсон.

Чамтай байх хором мөч бүр надад үнэ цэнэтэй.


Хуримын тангараг өргөсөн тэр өдөр би хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болсон.

Цэнгүүн дээр таарсан Нишимура Рики болон миний мэдэх Рики хоёрын хооронд ялгаа байхгүй юм билээ.

Хувийн байшин бол бидний харилцааг эхлүүлэх эхний шат байв.

Ангийн өдөр зориудаар хожигдож, долоо хоног шахуу эмнэлэгт хэвтсэн тэр үеүд миний хамгийн их айдастай үе байлаа.

Одоо ингээд хамт байгаа мөч бүхнээ зүрхэндээ сийлж буй минь хангалттай.

Рики "би танд амласнаараа мянган ширхэг цаасан шувуу хийсэн"

Бороо орох мэт дээрээс минь цаасан шувууд ниснэ. Тэргэл сарны туяанд миний хүслийн багахан хэсэг одоо биелж байгаад үнэхээр их баяртай байв. Түүн рүү инээмсэглэвэл Рики ч мөн адил инээмсэглээд гарын алган дээр 1000 хэмээн тэмдэглэсэн цаасан шувууг тавилаа. Нулимс урсаж, амьсгал давчдана. Магадгүй бурхан намайг илүү хурдан хулгайлахыг хүсч байгаа байх.

Би "хайртай шүү"

Рики "б-би ч бас"

Би "битгий уйл~"

Рики "чадахгүй байна шүү дээ"

Би "эцсийн хүслийг минь биелүүлэх үү?"

Рики "юу юм?"

Би "намайг мартаад, аз жаргалаар бялхаж, зөвхөн сайхан дурсамжуудыг санаж, жаргалтайгаар инээж амьдраарай, миний Рики"

Рики "би чадах болов уу?"

Би толгой дохин "т-тий-"

Эцсийн дусал нулимс жаргалдаа ташуурсаар, түүний хайрыг надтай хамтад нь оршуулав.

Desire for a Fullmoon || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now