IV

121 29 0
                                    

- Ноён Накамото~

Бидний зүг алхан ирэх гэр бүлийн дундаас тэр нэг л онцгой санагдана. Харагдаж байгаа байдлаасаа авхуулаад л. Ахынхаа гараас сугадсан тул илүү хөдөлгөөн хийвэл болчимгүй үйлдэл болох байх. Бидний харц тулгарахад түүнээсээ миний мэдэх Рики гэдэг хүнийг хайгаад олсонгүй. Миний мэдэх Нишимура Рики биш байна. Гартаа шоколадтай bubbletea бус хундага дарс барьсан нь нэг л таагүй санагдана.

- Тэгэхээр энэ таны охин байх нь.

Аав инээн "тиймээ"

- Их үзэсгэлэнтэй болжээ.

Би хүчээр инээмсэглэн "таны хэтийдсэн магтаалд талархъя"

Удалгүй томчууд хоёр тийшээ салж, хүүхдүүд ганцаардалтайнаа үлдэв. Дотор давчдаад байсан тул ахад агаар амьсгалах тухайгаа хэлээд тагт руу явлаа. Хаалгаар гараад хашаанд байж болох ч энд дэндүү олон хүн байна шүү дээ.

- Асуусан асуулт чинь үнэн байжээ.

Би "тиймээ~ гэвч чиний хариултанд эргэлзчихлээ"

Рики "миний хариулт ямагт үнэн байдаг"

Би "чи яагаад энэ тухайгаа надад хэлээгүй юм бэ?"

Рики "таныг надаас явчих байх гэж айсандаа л"

Би "тэнэг амьтан!"

Рики инээн "адал явдалтай зүйл хийх үү?"

Би "ямар?"

Рики шүдээ ярзайлган инээгээд "зугтах"

Би "чи үнэхээр галзуу, бас эрх дураараа юм"

Рики хошуугаа унжуулан "таны л төлөө шүү дээ. Гэтэл та загна-"

- Чи энд байсан юм уу?

Би "Шотаро?"

Шотаро "сүйт бүсгүйтэй минь дотно яриад байгаа энэ хөвгүүн чинь хэн билээ?"

Рики "сүйт бүсгүй?"

Би "ноён Осаки~ таныг төсөөлөлдөө сүй тавьсныг мэдээгүй юм байна. Танилц, миний найз залуу Нишимура Рики"

Рики над руу том нүдлэн харахад, Шотаро муухай харж байв. Хөтлөлцсөн гараа өргөн харуулахад Шотаро хэл үггүй явж одлоо. Дотор давчдаж, энэ газарт удаан байж чадахгүйгээ гадарлаад шууд л даашинзныхаа хормойг задлан, бэлтгэлийн өмдөө гаргаж ирлээ. Рики гайхна. Энэ үдэшлэгээс явж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч би бол өөр хэрэг.

Би "хүйтэн байгаа болохоор гадуурх хүрмээ битгий тайлаарай. Би гал түлээдэхье"

Хэний ч мэдэхгүй эдлэн газартаа ирсэн даруйдаа түүнд хандан хэллээ. Хэний ч мэдэхгүй биш юм байна. Ах мэднэ, харин одоо миний Рики мэддэг боллоо. Гал түлж чаддаггүй минь мэдэгдэж, бараг л хорин минут оролдсоны эцэст чүдэнзээ бараг л шидчихсэнгүй. Харин Рики жиг жугхийн инээгээд гал асааж өгөв.

Би "угаасаа гал түлж чаддаггүй юм. Энд ах бид хоёр л ирдэг байсан. Дандаа ах түлчихдэг байсан болохоор би зүгээр хараад суудаг байж билээ"

Рики "цаашдаа би түлж өгье"

Байшин дулаарсан ч би сэтгэлдээ даарч байлаа. Учир нь өөдөөс минь ширтэх энэ залуу аавын минь хамгийн их үзэн яддаг хүний хүүхэд гэж бодохоор л гол харлана. Хэрвээ аав намайг энэ залуутай хайр сэтгэлийн холбоотой болсныг мэдэх юм бол хэзээ ч уучлахгүй.

Рики "дахиад юу бодоод суучихав?"

Би "бидний хайрыг тодорхойлоход үнэхээр хэцүү талаар..."

Desire for a Fullmoon || 𝓝𝓲𝓴𝓲  [✅]Where stories live. Discover now