01.

165 31 3
                                    


"Чэён, түр хүлээгээч."

Аль хэдийн уйдаад эхэлсэн үдэшлэгээсээ явахаар шийдэн гарах хаалгийг зүглэж байсан ч хойноос Чаны намайг дуудах хоолой дуулдан би эргэж харан зогслоо.

"Ингээд л явах гэж байгаа юм уу? Үдэшлэг дуусах болоогүй байна шүү дээ."

- Найзууд маань байхгүй болохоор ганцаардаад явдаг юм билүү гэж бодож байна.

Энэ удаад Чан над руу ойртон эрүүнээс минь барьсаар "Тэгвэл хамтдаа явцгаая, би ч бас уйдсандаа галзуурах шахаж байлаа" хэмээгээд гарнаас минь хөтлөн эдлэнгээс гарцгаав.

Магадгүй эндээс л бүх зүйл буруугаар эргэсэн байх. Түүнтэй үдэшлэгээс гараад, ганц ч машин явахгүй хөдөөний замаар хөтлөлцөн алхаад л, замдаа бүтэх бүтэхгүй зүйлсийн талаар ярилцан чанга чанга инээлдсээр түүний гэрийн ойролцоох дэлгүүрт очсон юм.

Бид замдаа ороод идэх бэлэн хүнс, мөн шар айраг, жижиг чихэр гэх мэт амны зугаа болохоор зүйлс аван эцэст нь түүний эзэнгүй гэрт орж ирлээ.

Эндээс, яг эндээс миний амьдралын хамгийн галзуу бөгөөд аюултай өдрүүд эхэлсэн, түүнээс болоод.

Тэр түрүүлэн цааш явж гал тогоо, зочны өрөө мөн буцаж ирээд үүдний өрөөний гэрлийг асааж өгчихөөд ууттай зүйлсээ аван цааш эргэв.

Түүний гэрийг ажиглан зогсохдоо өндөр өсгийт болон түрүүхэн Чаны өмсгөсөн хүрмийг тайлан дотогш орлоо.

Түүний гэрийнх нь ихэнх тавилга нь цагаан даавуугаар хучигдсан, ханын цаас, хивснээсээ эхлүүлээд тэр чигээрээ бараан байсанд гайхаж нь бүр гайхан зогсож байхад Чан хажууд ирэн намайг хөтөлсөөр гал тогоо руу орцгоов.

- Хоолоо идчихээд кино үзэнгээ ууцгаах уу?

"Тэгье, тэгвэл үзэх киног би сонгоно шүү."

- Хэтэрхий орилоонтой, чанга дуутай кино яагаад ч үзэж чаддаггүй болохоор битгий тавиарай.

Тэр толгой дохисоор нэг лааз шар айраг аван буйдан дээрээ хэвтээд өгөв. Хөөх, тэр нэг ёсондоо намайг хоол бэлд гэж байгаа юм байх даа.

- Чан, киногоо олсон уу? Хоол бараг л боллоо шүү.

Бараг л арван минут хугацаанд ямар хоол хийхээ бодон зогоод эцэст нь хоол хийхэд дэндүү оройтсон байсан тул зүгээр л бэлэн гоймон чанаж идэхээр болон усаа тавив.

Гэвч тэр одоог хүртэл хариулсангүйд гайхан эргэж харахтай зэрэгцэн түүний бүлээн уруул миний уруул дээр буучхав.

RED LIGHTSWhere stories live. Discover now