"Тэнд чиний бодож байгаа шиг зүйл огт болоогүй ээ, тэр эмэгтэй бол Ханна"Энэ хөөрхөн жүжигчинийг хараад байгаарай. Ханна гэгч бол түүний төрсөн эгч, харин тэр өдөр Ханна эгч бид хоёр хамт хоносон юм л даа. Тэгээд Чан руу залгаад ирэх талаар нь асуухыг хүссэн ч нэг эмэгтэй түүний утсыг аваад "Бид хоёр ажилтай байна. Битгий залгаад саад болоод бай" гэж хэлээд тасалчихсан. Гайхмаар байгаа биз?
Ингэж хэлсний төлөө намайг уурлаж байна гэж бодож байвал үгүй шүү. Түүнээс ахин дуудлага ирэхэд нь айсан хэдий ч дуудлагийг нь автал тэд хаа нэг орцонд эсвэл зааланд байгаа бололтой гиншиж буй хоолой нь цуурайтан сонсогдсон юм. Тэд тийм л ажил хийсэн.
- Өршөөгөөрэй, Ханна бид хоёр тэр өдөр хамт байсныг санахгүй байвал би сануулаад өгч болно шүү. Арав тоолохын дотор арай дээр шалтаг олж хэлэхгүй бол би явлаа.
Сургуулийн хүүхдүүд гайхаж буй бололтой хажуугаар шивир авир хийлдэн өнгөрцгөөж байв. Аргагүй л дээ, үргэлж л хүзүү сээрээ холбоод нэгнээ идэх нь үү гэлтэй явж байдаг хоёр ингээд хэрэлдээд зогсож байхаар хэн гайхахгүй байна гэж? Хэн ч биш.
"Тэр зүгээр л миний найз, тэр надтай хийж үзэхийг хүсэж байна гэсэн. Тэгээд л би найзыхаа гуйлтыг биелүүлсэн юм."
Тэр энэ удаад юу ч болоогүй юм шиг хэлэн хөмсгөө өргөж байв.
- Тийм дээ, би ч бас чиний нэг найз гэдгээ бүр мартаж орхиод, сая л саналаа. Гэхдээ цаашид найзлаад байх хүсэл бүр байхгүй болчихлоо.
Түүнээс бэлгэнд авсан хүзүүний зүүлтээ тайлан түүнд өгчихөөд ийн хэлээд сургуулийн хаалгийг зүглэв.
Найз нь гуйгаад, гуйлтыг нь биелүүлсэн гэнэ шүү, хөгжилтэй новш чинь.
"Та хоёр өнөөдөр яачихсан юм? Байнга л хэлхэлдээд явдаг байсан болохоор бүр гайхчихлаа."
Давтлагандаа орон сандал руу цүнхээ шидчихээд толгойгоо барин зогсоход Мину ийн хэлсээр өөдөөс минь харан зогслоо.
- Одоо ахиад хэлхэлдэхгүй болохоор энэ тухай ярихгүй байвал сайн байна. Оронд нь өнөөдөр жоохон ууцгаах уу?
Тэр энэ удаад инээсээр "Болж байна. Еэвон бид хоёр бас ойрд жоохон тиймхэн болоод чамаас зөвлөгөө авах гэж байсан юм" гэж хэлэн хажууд суув.
Давтлага дөнгөж талдаа орж байсан хэдий ч багш завгүй болчихсон тул Чаны ангитай нийлж орохоор болон цүнхээ үүрэн тэдний анги руу явж явна.
![](https://img.wattpad.com/cover/290506214-288-k20129.jpg)
YOU ARE READING
RED LIGHTS
FanfictionБи зүгээр л чамайг ганцааранг чинь үлдээж чадахгүй, мэднэ биз дээ?