2-р бүлэг

8 2 0
                                    

Рөүзийн талаас-

Түнэр харанхуй тэнгэрт сар л ганцаараа нүд баясгах бол анир чимээгүй гудамд гутал минь л зөвхөн чихэнд цуурайтна.

Хажууханд үзэгдэх танил гудамж руу харцаа чиглүүллээ. Өнгөрсөн долоо хоногт болсон явдал нүдэнд харагдах шиг л болов.

Тэр залуу сайн сууж байгаасай. Тэр явдлаас хойш дахиад ядаж ганц удаа таарна гэж найдаж байсан ч таараагүй. Нэрийг нь ч мэдэж чадаагүй.

Түүний тухай бодох тоолонд өөрийн эрхгүй хацар улайх юм. Магадгүй тэр дэндүү царайлаг болохоор байх.

Хэрвээ би түүнтэй хаа нэгтээ таарсан бол өөрөөсөө жаахан зориг гаргаж байгаад түүнийг заавал болзоонд урих байсан. Гэхдээ чамайг хутгалуулчихсан хэвтэж байхыг харсан хүнтэй дараа нь юу ч болоогүй юм шиг болзоонд явна гэдэг утгагүй байх л даа.

Бодол дундаа инээмсэглэн алхахад минь энэ хавийн хаа нэгтээгээс эрэгтэй хүний зовж тарчилсан орилоон сонсогдлоо . Би эндээс хурдхан холдох хэрэгтэй.

Гэтэл хөлнөөс минь урьтаж ам нүд хоёр минь ажиллачихсан ба нэг л мэдэхэд хашхичиж байгаа хүний зүг рүү хараад ухаан жолоогүй орилж байлаа.

Тэр хүн над руу харав. Би зугтах ёстой. Зүгээр л тархи минь надад зугт гэж хэлээд байна. Гэвч би хэт их цочирдсоноосоо болоод ч тэр үү, хөлөө ч мэдэрч чадахгүй нь.

Өнөөх эр чинь цусаар будагдсан дэргэдэх залуугаа хайр найргүй өшиглөж орхиод над руу ирж яваа нь үзэгдэв. Хөл минь сая л нэг мэдээ орж, би чичирсэн чигтээ цаашаа харан алхаж эхлэв.

Тэр над руу ойртох бүрд алхаа минь дагаад хурдсаж байсан ба би эцэст нь бүр гүйж эхэллээ.

Би амь тэмцэн гүйхдээ нэг л зүйлийг ойлгож авсан юм. Харанхуй гудамжинд ганцаараа алхаж байхад чинь хэн нэгэн хаа нэгтээгээс орилж эхэлвэл тийшээ харсны хэрэггүй. Зүгээр л дүлий хүн шиг царайлаад урдах замаа л хөө.

Би бүхий л хүчээ шавхан ухаан жолоогүй гүйж байлаа. Түүний хөлийн чимээ надаас холгүйхэн сонсогдоно.

Тэр дэндүү ойрхон байна. Үүнтэй зэрэгцэн миний бие ч цуцаж байна.

Буруу гэдгийг нь мэдэх ч би эцэст нь бууж өглөө. Хөл минь бадааран, амьсгал авах ч хэцүү болох агшинд тэр эрийн хүйтэн гар хүзүүнээс минь угз татан авав.

Хүзүү минь боогдож эхлэхэд би түүний нүүрийг цохих гэж хичээсэн ч тэр дэндүү хүчтэй байсан юм.

Otro Amor | nonficWhere stories live. Discover now