Алексийн талаас-
Би түүнийг орхиод, подвал руу буцаж очлоо. Макс Жек хоёр ямар нэгэн зүйлийн талаар буу халан сууцгаах ба тэд намайг харсан даруйдаа цочисхийн босов.
Макс "Чөтгөр аваг. Чи яаж чадав аа? Намайг ямар их өвдсөн гэж санана?" гэсээр хараал урсгаж эхэллээ.
Би хөмсгөө өргөн "Буруу зүйл хийж эзэндээ гөвүүлчихээд ичих нүүргүй урдаас нь хуцдаг гөлгийг би лав харж байгаагүй. Магадгүй тэд эзэндээ гологдоод гудамжинд гарчихдаг болохоор юм болов уу? Хөөе Жек, чи гудамжны гологдсон нохой харж байсан л биз дээ? Өрөвдөлтэй харагддаг шүү, тийм ээ?" гэсээр ёжлон инээв.
Макс тэр даруй надаас уучлалт гуйлаа.
Би түүний цээжийг товшин "Энэ бүгд чиний л буруу. Чи л анхнаасаа энэ бүгдийг цэвэрхээн хийчихсэн бол ийм зүйл болохгүй байх байсан тийм үү? Дахиж ийм зүйл болвол амьдрал чинь дуусна гэж мэд" гэж шивнэхэд тэр толгой дохив.
...
Би Жектэй хамт оффис руугаа явлаа. Өрөөндөө орон суугаад, Жекийг ч бас суухыг урив.
Би: "Бусдадаа эмэгтэй хүний хувцас болон гоёл чимэглэл авах тушаал гарга"
Жек: "Саяны охинд зориулж уу?"
Би: "Тиймээ тийм, бас сул байгаа өрөөнүүдээс хамгийн томыг нь сонгож аваад, тэрийгээ сайн цэвэрлүүлчихээрэй"
Жек: "Тэр охиныг үнэхээр энд амьдруулах гэж байгаа юм уу?"
Би: "Мэдээж тэгнэ. Яасан, энэ чамд тийм хэцүү байна уу?"
Жек: "Үгүй л дээ, гэхдээ бид дүрмээ дагах ёстой биз дээ? Тэр охин бол гэрч. Бид түүнийг алах ёстой"
Би: "Хэн ч түүнийг гэмтээхгүй. Гэмтээх байтугай, гар хүрэх талаар ч бодох ёсгүй"
Жек: "Заза, гэхдээ бид түүний талаарх нарийн мэдээллүүдийг илүү сайн судалсан нь дээр юм биш үү? Зүгээр л илүү найдвартай болгохын тулд"
Би: "Миний яриа дууссан. Одоо яв даа"
Тэр толгой дохин өрөөнөөс гарлаа.
Би тэр охины тухай бодов. Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ч нэг л мэдэхэд тэр охин миний зүрхний маш онцгой хэсгийг эзлэх болсон. Би түүнийг хамгаалахыг хүсэж байна. Үгүй ээ, зүгээр л хамгаалах ёстой.
Учир нь тэр миний амийг аварсан. Би түүнд өртэй. Би түүнд амь насаараа өртэй. Харин би хэн нэгэнд өртэй байх дургүй. Тиймээс би ч гэсэн түүний амийг аврах болно.
YOU ARE READING
Otro Amor | nonfic
RomanceБи тэгж чадахгүй ээ, тэгвэл чи үхнэ шүү дээ ______________________ Инээдтэй байсан уу? Чиний өмнө өөрийнхөө хамгийн эмзэг талыг харуулах үед инээд чинь хүрсэн үү? ________________________ Одоо энийг хэлэх нь хөгийн инээд хүрмээр байж болох ч гэлээ б...