Саяхан уйлж байсан ч одоо бол баяртай байна.Миний хамгийн сайн найз.Түүнд нэр өгөх хэрэгтэй байх магадгүй энд түүний талаар их бичигдэнэ.Түүнийг солонго гэе.Тэгэх үү.
Хмм.Солонго.Би солонгийг үзэн ядаж байна.Ххаха.Сайн найз өстөн гэдэг үнэн юм шигээ.Гэхдээ бид өстөн болчихоогүй л байна.Солонго өөрчлөгдөж байгаа.Хүн л юм хойно өөрчлөгдөнө л дөө.Гэхдээ би их арчаагүй гэдгийг мэднэ биздээ.Тэрийг нүдэн дээр минь өөрчлөгдөхийг хараад маш их үзэн ядаж байна.Солонгоос болж би саяхан уйлсан.Гэхдээ тийм ч их бишээ......Би түүнийг өөрчлөгдөж эхлэхэд л аль эрт тавьсан ч гэсэн тэр надаас зуурчихаад намайг шаналгаад байна.Муу хүн.Түүнийг үзэн ядаж байна.Clairo-"Sofia"
Энэ дууг сонсохоор л чи бодогдоод байх юм.Яаг л чамтай уулзчихаад гэртээ харих үед мэдэрдэг тэр мэдрэмж мэдрэгддэг.Энэ дууг сонсоод сэтгэл санаа минь дээрдчихсэн.Солонгийг бодохоо больж өөртөө чи чаднаа гэж хэлсэн.Ахиц гардаг болсон энэ дууны ачаар.Тэгээд нулимс минь ахиж гараагүй ээ.Солонгоос болж гарсан тэр нулимас.Би их гэнэн юм тиймүү.Солонгийг үүрд дэргэд минь хамт байх цорын ганц хүн гэж бодож байсан.Магадгүй бидний нөхөрлөл энэ хүртэл яваад дуусах байхаа.Би дуусгахыг хүсэж байна.Чи энийг унших юм бол лав дотроо баярлах байх даа.Чи түүнд дургүй байсан.Чи байхгүй ч гэсэн надад чамайг санагдуулдаг дуу байгаа.Тиймээс солонгогүй чамгүй байсан ч би зүгээрээ.Зүгээр юм шиг байна.Гэхдээ л санаж байна шүү.....чамайг.Энэ новшийн хотоос явахдаа гунигтай харагдаж байсан ч дотроо баярлаж байсныг чинь мэднэ шүү.Хурдан уулзахыг хүсэж л байна.Чи энийг уншахгүй болохоор баяртай гэвэл тэнэг бодох байхдаа.Үгүй ээ би ийм зүйл хийж байгаа нь тэр чигтээ тэнэглэл.Гэхдээ бачуураад байгаа болохоор....
"Би" гээс София-д.
YOU ARE READING
Би өдөр болгон ядардаг хачин байгаа биз?
Short StoryӨөр өөрийгөө сэтгэл гутралтай гэж оношилсон үл үзэгдэгч нэгэн.Юу ч хамаагүй бичмээр байна.