Өглөө бүр нүдээ нээснийхээ дараа ганц л зүйлийн чимээг сонсож удаан хэвтдэг.
Орны хажууд байрладаг хичээлийн ширээн дээрх жижигхэн цаг.
Тэр цаг.
Зүү нь урагшлах бүрт гардаг нэгэн хэвийн хэмнэл.
Тэр чимээг сонсохоор босох гэж уддаг.Намайг ортой минь хүлчихсэн юм шиг л.Тэгээд сэрсэн ч тэр чимээнд хүлэгдэж удаан хэвтдэг.Сэтгэлийн зовнилоо мэдэрч эхлэх үе хүртлээ.
Битгий бос,сонс, сонсоод шанал.Чи хэзээ ч над шиг урагшилж чадахгүй гэж шивнэх мэт чихэнд сонсогдох цорын ганц нь тэр муу ёрын хэмнэл.
Үзэн ядаж хэмхлээд хаячихмаар санагдах ч би хөдөлж чаддаггүй.Хөшчихдөг.
Тиймээс би цаг хугацааг үзэн ядна.Энэ цаг хугацаанд оршиж буй эсэхээ үнэхээр мэдэхгүй нь.Зогсоосой миний цаг хугацаа зогсоосой.

YOU ARE READING
Би өдөр болгон ядардаг хачин байгаа биз?
Short StoryӨөр өөрийгөө сэтгэл гутралтай гэж оношилсон үл үзэгдэгч нэгэн.Юу ч хамаагүй бичмээр байна.