Чиний юу мэдэрч, юу туулсан тухай түүхийг сонсохын тулд би шөнө бүрийн 22 цагийг тэр өдрийн турш хүлээж гиеүрч суудаг байв.
Өглөөнөөс авхуулаад л өнөөдөр юуны талаар ярилцах тухайгаа жагсаан бодоод орой болоход ганц хоёроор нь мартчихдаг. Өдрийн турш хүлээсэн хүлээлтийн хариуд чиний урт, урт зурвасууд намайг шагнадаг байлаа.
Бас чамайг надад аажмаар дасаж байгааг мэдрэх надад таатай бас таагүй байв.
Учир нь гэвэл би жинхэнэ биш.
Ердөө л нэр зээлдэгч, худалч нэгэн, хайртай гэсэн шалтаг тоочиж чамайг хуурч байгаа хүн болохоор.Тиймдээ ч би өдөр ирэх тусам айдаст автаж байлаа. Өглөө нь сургууль дээр огт танихгүй юм шиг зөрдөг хэрнээ орой нь өөр хүний дүрээр харилцаад л. Удахгүй үнэн илчлэгдэнэ гэж бодохоор би дотроо өөрийгөө маш, бүр маш их үзэн яддаг байв.
"Хэрвээ би жинхэнэ өөрөөрөө түүнтэй харилцсан бол тэр надтай тийм эелдэг байхгүй шүү дээ" гэсэн тэнэг бодол л намайг өдий хүргэсэн нь тодорхой.
Хичээлийн шинэ жил эхлээд аль хэдийн нэг сарыг ардаа хаясан байсан болохоор сурагчид дор бүрнээ л завгүй.
Арав дугаар сар тэр чигтээ чи бид хоёрын сар байсан. Чи миний царайг өөр нэгнийхээр төсөөлчихсөн учраас чамд зөвхөн миний үзэл бодол л мэдэгдэж байсан гэдгийг чи сүүлд нь л мэдсэн байх.
Би гэж тэнэг хүн "Нэгэнт л дасчихсан, тэр надгүйгээр тэвчихгүй." Гэж боддог үнэхээр дүүрчихсэн тэнэг.
Ердөө л эелдэг занг нь надад дасчихаад өөр хэнээр ч орлуулашгүй үнэтэй хүн нь болчихсон мэтээр өөртөө үнэмшүүлдэг.Ай, арван сар минь би чамайг хэзээ ч мартахгүй. Энэ бүх утгагүй зүйлийн гогцоо бас зангилаа нь чамтай хамт түүх болсонд дуугүй л талархаад, чамайг тавьж явуулъя.
YOU ARE READING
T.A.K.I
Novela JuvenilМиний мэдэрсэн сэтгэлийн шарх их гүнзгий, намайг амьд байх хугацаанд лав анихгүй. Үхсний минь дараа бие сэтгэл минь хоёул амрах учраас би үхэхийг тэгж их хүсдэг байх. Ердөө л зовлонгүй болох гэж.