8. Deja vu

377 59 27
                                    




"Тэгэхээр чиний хэлж байгаагаар бол хоёр талын эцэг эх чинь хоёулаа зөвшөөрсөн гэсэн үг үү?" ийн Юүну найзаасаа лавлан асуухад Минги толгой дохиод "Тэд их дэмжлэг үзүүлж байгаа шүү" хэмээн эцэг эхдээ талархан малийж байгаа харагдана. Хэдий туршлагагүй мөн дэндүү жоохон байхад хүүхдийнх нь амийг таслах гэж зөрүүдэлж дайраагүйд ихэд баярлах аж.

"Гэхдээ та хоёр хамтдаа амьдрахгүй юм уу?" гэж Хунжүн гайхсан өнгө аястай асуух бөгөөд хүүхэдтэй болсон хоёр яагаад тусдаа амьдрахаар шийдсэн болохыг ойлгохгүй байлаа. Тэрээр байнга Хэёоны гэр очиж амьдарсаар байгаад бараг цугтаа амьдарч байгаагаас ялгаагүй болсон билээ. Минги энэ шийдвэрт дургүйцээгүй янзтай мишээсээр "Бид хоёрын хэн хэн нь тусдаа амьдарч үзээгүй байж шууд тусдаа гарах нь дэмий байх гэж бодсон юм"

"Ялангуяа жирэмсэн байхад нь тусдаа гардаг, намайг байхгүй байхад Жүнад ямар нэгэн юм болбол яана? Тиймээс төрөх хүртэл нь гэртээ байсан нь дээр" гэхэд бүгдээрээ яагаад Мингиг ийм шийдвэр гаргасан болохыг ойлгов. Хэдий өөртөө итгэлтэйгээр хариуцлагаа үүрч сайн эцэг болно гэж шийдсэн ч үүн нь бүх аюулыг үгүй хийхэд хангалттай биш шүү дээ. Маргааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй, тиймээс эхний удаад болгоомжтойгоор эхлэх нь буруудахгүй.

"Яаая манай Минги үнэхээр ухаан сууж ээ" хэмээн Үёон найзыгаа магтан давхар шоолоход бусад нь ч санал нийлж толгой дохив. Сонхва асуулт дүүрэн царай гаргасаар "Би хосуудын талаар сайн мэдэхгүй ч та хоёр ингээд тусдаа байгаад байх хэцүү биш үү? Миний мэдэхээр Хунжүн Хэёонтой хамт хонохгүй долоо хоног байж ч чадахгүй" хэмээн чин сэтгэлээсээ сониучхан лавлах бол Хунжүний ам ангайн хэрэгт гүтгүүлсэн янзтай царайлах нь тэр.

Хунжүн хариу заргалдахын хүссэн ч Сонхвагийн хэлдэг тун үнэн учир юу ч хэлж чадсангүй. Найзууд нь түүнийг шоолж инээлдэхэд Хэёон найз залуугаа өмөөрөхөөр шийдэн ам нээж "Би ч ялгаагүй, Хунжүнаас удаан хугацаагаар хол байж чадахгүй шүү дээ" гэхэд Ёсан ярвайгаад "Хосуудаа гэж, нялцага нялцага гээд цэлцгэнүүр шиг заваан шүү"

Харин тэдэн дундаас Үёон мөрөөдсөн царай гаргаад "Би ч бас хостой болоод нялуураад явмаар байна шүү дээ" гэж өгүүлэхэд Сан найзыгаа аргадангуй нуруун дээр нь цохив. Найзуудыгаа харж сууж байсан Минги "Бид хоёр ээлжилж нэгнийдээ хонохоор болсон байгаа" хэмээн өөрсдийн харилцаагаа дараагийн шатанд аваачсан болохоо зарлалаа.

Metanoia: SunriseWhere stories live. Discover now