11. My Way

315 51 24
                                    

Нэг харсан 1400 үгтэй болчихсон байдаг шүү таалагдана гэж найдаж байна~ хайртай шүү 🙆🏻‍♀️







"Би харъя"

"Би ч бас харъя л даа"

"Надад бас харуулдаа"

"Байж бай би харж байна"

Залуус Мингигийн авч ирсэн эхогийн зургийг булаацалдаж ээлжилж харж байлаа. Энэ тэдний анхны ач дүү шүү дээ. Тиймээс авга ах нар нь догдлон бяцхан үрийн анхны эхо зургийг харж баясаж байх аж. Сонхва зургийг булааж аваад "Хүүхдийн зураг урлаа нуснуудаа" гэсээр эхо зургийг Хэёонтой хамт харах бөгөөд хэн ч Сонхвагийн өөдөөс дайрч чадсангүй.

Анх удаа ийм зураг харсан хоёрын нүүрэнд инээмсэглэл тодорч энэхүү хорвоод мэндлэх гэж бойжиж яваа нялх үрийг хараад өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлж байсан юм. Сонхва болгоомжтой гэгч нь зургийг Мингид буцааж өгөхөд тэрээр хүүхдийнхээ зургийг хөнгөн үнсээд хэтэвчиндээ хийлээ.

Үёон санаа алдаад "Хүүхэдтэй биш юм аа гэхэд хостой болох юмсан" ийн ганц бие болохоо тултал нь мэдэрч гутрах үед Сан ярвайсаар "Хэн чамайг тоодог юм, чамайг хүнтэй үерхэх гэсээр байтал Минги дахиад хүүхэдтэй болох байлгүй" гэж үг хаяхад Үёон уулга алдсаар Сантай хэрэлдэх гэж завдахад Ёсан нүдээ эргэлдүүлсээр "Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгч болох нь ээ"

Сонхва тэдний дундуур орж хоёр дүрсгүй найзуудыг салгаад "Эхлээд том ах нь найз охинтой болъё тэгэх үү?" гэж хэлэх бөгөөд Сан Үёон хоёр Сонхваг дээрээс нь доош нэг гүйлгэж харснаа энэ ч дээ гэсэн царай гаргаж байв. Яагаад бүгд хостой болох гэж дайраад байгааг ойлгохгүй ганц бие байгаадаа сэтгэл хангалуун байх Жуну "За эхлээд найз охин гэх хүнээ авч ирж танилцуулаарай, битгий гэв гэнэт манай эхнэр хүүхэд гээд хүрээд ирээрэй дээ" хэмээн нүднийхээ булангаар Минги руу харсаар зарлав.

"Эхлээд ядаж эмэгтэй хүний бараа харчих юмсан" гэж Юүну өгүүлэхэд Хэёон тэдэн рүү том харсаар гайхаж байлаа. Яаж ч бодсон тэд их хүмүүжил сайтай, эмэгтэй хүнтэй зөв харьцдаг, ухаантай өөрийн гэсэн амьдралын зорилготой залуус яагаад ганц бие байгааг ойлгохгүй байлаа. Хэрвээ тэд хүсвэл охидыг өөрийн болгоход хэцүү биш баймаар юм даа? Түүний асуултыг сонссон мэт Сан санаа алдаад "Хунжүн Хэёоныг харсаар байгаад яг миний дутагдалтай талыг нөхөх хүнийг хүсдэг болчихжээ"

"Харин тийм ээ, учирч байгаа охид бүсгүйчүүд ихэнх нь нэг л санаа оноо нийлэхгүй эсвэл тэд зугаа цэнгэл хөөсөн хүмүүс байх юм" ийн Юүну өгүүлэхэд Сонхва ч бас ам нээн "Төгсөх дөхөөд байхад зугаа цэнгэл хөөх хүсэл алга болжээ, төгсөөд ажилд ороод суурьших л бодолтой болж" хэмээн ирээдүйгээ бодсон царай гарган хэллээ.

Metanoia: SunriseWhere stories live. Discover now