2. Төгс төмс хоёр

197 45 4
                                    

   Тэгээд өнөөх хэлгүй боловч царайлаг дурактай хэл амаа ололцох гэсээр байтал хонх дуугарч, ангийн багш шампунийн реклам тоглосоор орж ирэв. Тэгснээ гэнэт "Eyoo Yang Yang come on! Introduce yourself" гэв. Харин no English-тэй би түй ч ойлгосонгүй. Тэгсэн өнөөх гар чинь босж ирснээ "Намайг Ян Ян гэдэг. Хятадад төрсөн боловч Германд өссөн. Тиймээс Хятад, Солонгос, Герман, Англи хэлтэй гэсэн үг. Бас би угаасаа өөрийгөө төгс гэдгийг мэднэ. Тиймээс намайг зүгээр бишир" гэдэг юм даа.

Тэгэхээр саяжингаа худлаа жүжсэн болж таарав уу? Бүр уур хүрээд зүрх дэлсээд явчихлаа. Тэгээд зориг орсон юм уу бүү мэд "Новш чинь!" гээд чанга хэлчхэв. Тэгсэн өнөөх чинь хүний өөдөөс бүлтгэнээд "Юу яринам би бол төгс, чи бөл төмс мэдэв үү?"

"За солиороод бай би чамайг бодвол Англи хэлнээс бусад хичээлдээ ватэр снөүв шүү!" гэхэд Янаг ягаан ч билүү тэр "Зсс! чи аягүй бол найз хөвгүүнгүй дээ. Чамайг бодвол ах нь 4 найз охинтой хүн" гэж хэлээд хүний эмзэг сэдэв хөндчихөв.

Би хэсэг хугацаанд галзууран орилж хашхичсаар түүний үснээс зуураад авлаа гэж бодтол түүний үс хэтэрхий зөөлөн, шингэн тул гарт огтоос зуурагдахгүй байлаа. Бүр л уур хүрээд түүний өнөөх рүү өшиглөчхөв. Хөөрхий амьтан газар сөхөрсөөр уйлан дуугарлаа. Энийг чинь ерөөсөө Монголоор "хохь чинь" гэдэг юм.

Би түүнийг очиж босгоод "Хүүе ээ найзаа зүгээр үү? яагаад зүв зүгээр байж байгаад сөхрөөд уначхав аа?  Эвий зайлуул" хэмээчхээд сэтгэл дотроо түүнийг шоолон инээлээ. Харин тэр над руу заналтай нь аргагүй харав.

***

Арай гэж хичээл тарж, хосгүй би найзуудтайгаа хамт гэрийн зүг гэлдрэв. Ер нь энд маш шударга бус зүйл явагдаад байна. Би уг нь өдийд аймаар лаг хостой болчхоод өнөөхтэйгөө хөтлөлцөөд гэр лүүгээ хүргүүлэх байсан байхгүй юу. Тэгсэн энэ хэдэн эрүүл үгүй нь мэдэгдэхгүй гаруудтай хөлдөж үхэх гээд явж байх ч гэж дээ.

Минжон улайж даарсан чихээ барьсаар "Яг хөлдөж үхлээ, хостой байсан бол ингэж даарахгүй л байсан даа"

-Nyeong

Дараагийн хэсэг 20 vote, 5 comment-н дараа.

Найз хөвгүүн мөрөөдөгчид!Where stories live. Discover now