3. Crush

126 32 0
                                    

Хайрт crush-ыгаа бодон сургууль руугаа алхан явсаар нэг л мэдэхэд ирчихлээ. Анги руугаа орж зузаан куртик, малгай, ороолтоо тавьчхаад бушуухан хайрынхаа анги руу гүйв. Ашгүй хайр минь тарж яваагүй байна.

За энэ бол миний 2 долоо хоног crush-лаж буй хайрт Ким Жунин. Тэр царай, бие хаа бол сайхаан сайхан. Шууд хайрт түүн рүүгээ гүйж очоод "Хүүе ээ хайр минь ээ юу байна аа?" хэмээв. Харин өнөөх чинь найз охиноо хөтөлсөөр надаас зугтчихлаа. Би харин түүний гүйхдээ босгосон тоосыг нь ширтсээр "Ааш дахиад л бүтсэнгүй.."

Бөөн уур болсоор ангидаа орж ирэхэд өчигдрийн Янаг Ягаан чинь над дээр ирснээ "Чи яг л crush-даа хаягдсан азгүй амьтан шиг харагдаж байна" гэснээ жуумалзав. Ямар өдсөн банди вэ? улам л уур хүрээд галзуу юм шиг хичээлээ хийн суулаа. Хөдлөлгүй хичээлээ хийн хөшиж үхэх шахаж байтал ашгүй хонх дуугаран намайг ухааруулав.

Үгүй ээ би чинь яасан сайхан амьтан бэ? Ингэж сайн хичээлээ хийдэг, аргагүй л гоц дурак шүү гэж өөрийгөө магтан бодож байтал Янаг гуай гарт нэг зүйл атгуулчихлаа. Гайхан хартал иштэй чихэр байв. "Яасан над шиг царайлаг залуу чихэр өгсөн чинь дурлачихсан уу? Би угаасаа өөрийгөө төгс гэдгийг мэднэ л дээ" түүнийг ийнхүү хагас галзуу зүйлс ярихад нь би ч мөн мөчөөгөө өгөлгүй "Харин чи л надад дурлачихаа юу? гэхдээ эгч нь чам шиг царай муутнуудад дургүй!"

Найз хөвгүүн мөрөөдөгчид!Where stories live. Discover now