Бүх зүйл эхлэлийн цэгтэй тэрхүү эхлэлийн цэгт бүгд захирагдаж дараагын болох зүйл шийдэгддэг. Гэхдээ тэрхүү эхлэлийн цэгийг хаана эхлэх, хэзээ болох, юу болж өнгөрөхийг хэн ч мэддэггүй.
~~~xx: Мина дахиж ингэж үсрэлтээс газардах юм бол чи удахгүй хөлгүй болно шүү!
Дасгалжуулагч багшын нөгөө л нэг үг. Энэ үгийг хэдэн удаа сонссон тоогоо ч алдаж
Багш: Чи иймхэн юм хийж чадахгүй юм байж яаж өөрийгөө тамирчин гэх гээв! Аятайхан хийгээч
Том тэмцээний өмнө дасгалжуулагч нарын хэлдэг энгийн л хэдэн үгс. Гэхдээ азаар гэх үү? Хараалаар гэх үү?Энэ спортыг 10аад жил хийхдээ хүний урмаар ганц ч удаа гэмтэл авч үзэж байгаагүй.
Гэхдээ тэр нэгэн аймшигт өдрөөс болж миний бүхий л амьдралынхаа турш мөрөөдсөн бүхэн сүйрэн унасан юм. Надад тэр өдрөөс үлдсэн ганцхан дурсамж бол эмчийн хэлсэн " Спортоо орхих уу? Хөлөө алдах уу?" гэсэн асуулт. Энэ л өдөр бол шинэ амьдралын минь эхлэл хуучин амьдралын минь төгсгөл байсан юм.
Өөрийгөө танилцуулахад намайг Пак Мина гэдэг. 14 настай 12сард 15 хүрнэ. Би уран сайхны гимнастикийн спортын мастер. Мастерийн цолоо хамгаалаад 6сар л болж байна. Уг нь би сая өсвөрийн олимп бэлдэж байсийн. Даанч спорт миний зам биш бололтой.
Би дээрээ нэг ахтай, нэг эгчтэй. Ах маань багаасаа л бүжиглэдэг хөдөлгөөнтэй хүүхэд байсан болохоор SM entertainment-д ядах юмгүй бүжиг дэглээчээр ажилд орсон.
"Урлаг, спортоор хоолоо олж иднэ гэж шал худлаа би та 2т алин дээрээс л хэлдэг байсан. Даанч миний үгийг тоож сонсож байгаа ганц ч хүн алга" гэж эгч зандарч ээж хажуунаас нь "харин тийн" хэмээн хошуу нэмнэ.
Эгч маань Сөүл ийн их сургуульд хуулийн чиглэлээр суран төгссөн манай гэр бүлийн жинхэнэ алтан хүүхэд тиймээс аав ээж бүх л үед эгчийн талд орж, эгчийн үгийг л сонсоно. Ах ч яах вэ эгч шиг ухаантай биш ч хэний ч урд орхоор бие хаа, царай зүстэй. Харин би энэ 2оос илүү гарах толгой, царай зүсгүй.
Спортоо орхисноос хойш хэдэн сар яг л амьд үхдэл шиг явсны эцэст ахын тэвчээр алдагдаж, намайг ямар ч хамаагүй аргаар буцааж хэвийн байдалд минь оруулна хэмээн шийдэж, намайг студи руугаа өдөр бүр дагуулж явж бүжиглүүлдэг болсон.
Эхэндээ зүгээр л толинд өөрийн уйлан бүлцийсэн нүд, цас шиг цайсан царайг харж улам л сэтгэлээр унан амьдрах хүсэл төрдөггүй байлаа. Эхний хэдэн сар намайг хүчээр чирж буй ахыгаа үнэхээр үзэн яддаг байлаа. Гэвч ахын эцэст нь надад хэлсэн" Чамайг дахиж өөрийгөө өвтгөөсэй гэж хүсэхгүй байна" хэмээх үг намайг ямар ч гарцгүй болгосон юм.
Эхэндээ студид очох үнэхээр тамын мэт санагддаг байсан ч энэ студид төрөл бүрийн зовлон зүдгүүртэй олон хүн цугларан зөвхөн бүжгийн ачаар л түүнийгээ мартан ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хийж буйг хараад миний ч гэсэн бүжиглэх хүсэл төрсөн юм.
Бүжиглэх тусам үүндээ би илүү донтож, илүү сонирхолтой болж байлаа. Бүжигт өөрийгөө авьяастай ч олж мэдсэн юм. Багаасаа л шартай хүүхэд байсан болоод тэрүү хийж үзээгүй хөдөлгөөн, бүжгийн төрөл гарч ирэх бүрт улам шар хөдлөн түүнийг сурахын тулд хэдэн өдрөөр ч хамаагүй студид өөрийгөө цоожилно.
~~~~
Хичээлээ тарчихаад заншил ёсоор студи руу орлоо. Студи руу ороход тал бүрээс олон төрлийн хөгжим дуугарч бүжигчин ах эгч нарын "1,2,3,4" хэмээн орилон зааварлах чимээ дуулдана.
"Сайн уу Минана" хэмээн зөрж өнгөрөх ах эгч нар намайг миний хамгийн дуу дуулах дургүй нэрээр дуудна.
"Ёоо, намайг битгий ингэж дууд гэж хэд хэлэх юм бэ" хэмээн намайг орилоход
"Наасан манай Минана уурлациймуу" гэж намайг өднө
Би эндхийн бүх бүжигчдээс насаар хамгийн жоохон нь болхоор хүйс хамаарахгүй бүх хүн намайг өднө нэг бол жоохноор нь далимдуулж дэлгүүр гүйлгэнэ.
Миний амьдралаасаа хамгийн их залхдаг нэг зүйл бол би хаана ч очсон, ямар ч хүрээлэн дунд орсон би үргэлж "maknea" байлаг. Ангидаа ч, дугуйландаа ч, энд ч.
Ахтай уулзаад надад мэдсэн бүжгийн бичлэгийг нь авчихаад бэлтгэлийн өрөө лүүгээ орлоо. Маргааш амралтын өдөр болхоор би энд хэд хүртэл хамаагүй үлдэж болно. Бие халаалтаа хийчихээд бүжиглэж эхэллээ. Ах нөгөө л нэг янзаараа шар хальсан юм шиг popping бүжиг бэлдсэн байлаа. Энэ бүжгийг яагаад ч юм би нэг л хийж чаддаггүй.
Өөрөө за бүжиглэе гэж хэлэн зөвшөөрсөн тавилантайгаа эвлэрэн бүжиглэсээр, цаг хартал аль хэдийн 8 өнгөрсөн байв. 30 минутын дараа явья даа хэмээн бодон эхнээс нь давтаж байтал толинд нэг хүний дүрс ойж харагдаад байлаа. Сайн хартал хар hoodie, хар саравчтай малгай өмссөн шар үстэй болтой миний үеийн баньд зогсож байв. Намайг өөр лүү нь харж байгааг мэдээд ичсэнүү санаа нь зовсон уу хажуу талын бэлтгэлийн өрөө рүү орчихов.
Дуусчихаад тэр өрөөний хажуугаар зөрж өнгөрөхдөө тэр банкыг хартал нөгөө миний 4цаг үйлээ үзэн сурсан бүжгийг чадварлагаар хийж байгааг хараад атаархал төрөн тийшээ орох гэтэл аргагүйн эрхэнд ахад баригдаад толгойгоо эргэтэл загнуулсны дүнд харихаар гарав.
ВЫ ЧИТАЕТЕ
Never ending fairy tale
ФанфикХэрэв тэр л нэгэн өдөр чиний нүд рүү харж, инээж, цагыг хамтдаа өнгөрөөгүй бол ийм зүйл чи бид хоёрт тохиолдохгүй байх байсан. Гэхдээ хамгийн тэнэг нь чамайг хайрласан хором мөч бүрт би хэзээ ч харамсдаггүй.