1.

323 24 0
                                    

Хөөх . Орчихлоо . Анхны цас

Гараа дэлгээд будран орох цасыг барих гэж гүйж байгаад бүдрээд уначихав . Угаасаа чадахгүйгээ мэдсээр байж шал дэмий гүйлээ . Анхны цаснаар хүмүүс хостойгоо байхад би энд ингээд хэвтэж байх ч гэж .

Өндийж босоод норсон хүрмээ харан өөрийгөө нэг хараачихаад хурдхан дотуур байрлуу гүйв . Зузаан куртикээ өмсөхгүй бол ч маргааш хүйтэн болох нээ .
Байрны шатаар өгсөх замд нэг л танил нүүрний арьс харагдаад явчих чинь . Энэ одоо охидийн дотуур байранд ямар дураараа явж байнаа . Манаач эгч оруулж л байдаг . Жэй гэж хонь миний өрөөний хамтрагчид сайн . Тэр нь бүр миний сайн найз . Газар дээрх ганц эмэгтэй найзыг минь богтолж авчих санаатай байгаа .

Энэ бас яагаад гөлрөөд зогсчихвоо .

"Хөөе "

"Хөөе"

"ХӨӨЕ"

" Яая л даа яая бас яаачихав "

Дуудаад байхад харахгүй байхаар нь ганц цохисон биш бүр барьж аваад зодлоолдоо .

"Хүн дуудаад байхад юугаа гөлрөөд байгаа юм . Бас чи , яахаараа охидын дотуур байранд ийм дураараа сэлгүүцдэг юм . Хэн орж ирэх зөвшөөрөл өгсөн юм "

"Үүдний манаач эгч бид хоёр бэстүүд . Чи ойлгохгүй байна Үёонаа . Манай хайрын амьдардаг орчинг сахиж байхад би дотно болох хэрэгтэй биздээ "

Дотно болох нтр гэчихжээ бас Сэмитэй ч дотно болж чадаагүй гүйж байж . Яахав энэ бас гайгүй хүн царайтай юм болохоор харж үзээд эоохон туслья заюу . Би бас тэгж байгаад хүн чанартай .

"Жэй нааш ирдээ , гоё юм хэлье"

"Үгүй , яахын яахын нөү танк юү "

"Үгүйээ би чамайг яах ч үгүй үнэн гоё юм хэлье "

"Яахиймбээ би эндээ байж байяаа , чи наанаасаа хэлчих "

Өө булдруу. Би энэ нэг юмыг барьж аваад идчихэв л гэждээ . Хнн болино л биз хүн туслах гээд байхад .

"Би ууг нь Сэми та хоёрыг нийлэхэд туслах гэж байсан юм . Одоо яая гэхэв баяртай . Тэгээд наанаа тэнэгтээд зогсож бай "

"Ээе миний андаа , хайрт дүү минээ , элбэрэлт ижий минээ "

Донгодож өгч байхшив .

"Чи нэртэйгээр нь энэрэлт аав минь гэчих.  "

"За "

"Ёоо , чамайг Сэми тоохгүй байх нь аргагүй юм байна . "

"Үёонаа чамайг ингээд байвал аавд хэлнэ шүү . Ганц хүүг нь дээрэлхэхийг аав зөвшөөрөхгүй шүү . "

" Надад ээж байгаа шүү . Аав та хоёрыг бол өлхөн базна шүү . "

Үнэндээ энэ нэг юм бид хоёр ихэр ухаантай . Хоногийн хорин дөрвөн цагийн хорьт нь бараг хамт байна . Хол байя гэхээр миний дүү саналаа , барилаа , ихэр ахыгаа ингэж хөсөр хаяж болохгүй гэж мэгээд майлж өгнө .

Худлаа энэний аргыг мэдэхгүй биш Сэмитэй л наалдах гэж намайг ноолж байхгүй юу . Байнга хамт байдгаас болж их сургуулийн нэгдүгээр курст ордог жил хүүхдүүд бид хоёрыг хосууд гэж бодоод энэ ч гэсэн энэ худлаа танилцах үдэшлэг дээр баахан гудраад согтуу толгойндоо ихэр гэдгээ эвлүүлээд хэлчихгүй балай юм ярьчихсан .

Хэлсэн үгнүүд нь бид хоёр хамт амьдардаг , энэний ээж манай ээж нтр гээд бураад, нөгөө хүмүүс нь уучихсан байснаас болоод баахан юм болж эхний улирал дуусахад хамаг амьтныг цуглуулж байгаад гэр бүлийн зураг хөрөгөө хүртэл авчираад нэг юм залруулга хийсэн .

"Заза ер нь алий болгон араас нь гүйдэг юм гээд хэлж байгаа шүү . Цаад Сэми чинь муу залууст дуртай . "

"Өө алаа хаясан . Үёон сонс . Одооноос ах чинь муу залуу . Гарч баяк авлаа . Бая чүүс бака ."

Өө хөөрхий . Энэ бид хоёр одоо яаж муу залуу болноо . Одоо удахгүй араас нь хэдэн ясыг нь түүе дөө .

My BabyBoy /PSH/Where stories live. Discover now