3

107 19 0
                                    

"Өмнөд солонгос улсын ирээдүйт өсвөрийн тамирчин Үёон Пак бас нэгэн гайхалтай үзүүлбэрийг үзүүлж дуусгалаа . Улсын мөсөн гүнж гэж яригддаг тэрээр үзүүлбэрийн үеэр дөрвийн эргэлт хийж байхдаа унан баруун хөлөө хүнд гэмтээсэн ч , тамирчин хүний тэсвэр хатуужилыг харуулан , үзүүлбэрээ гурвын эргэлтээр төгс дуусгаж чадсан билээ . Дөнгөж саяхан тэрээр эмнэлэгт хүргэгдсэн ба биеийн байдал хэр байгаагаас шалтгаалж дахин мөсөн дээр бид бүхэнд гайхалтай үзүүлбэр үзүүлж чадах уу гэдэг байна . Өсвөрийн тамирчин мөсөн гүнж гэгдэх Үёон Пак зодог тайлах уу ? "


"Үёонаа бууж ирээд хоолоо идээ "

"Заа , одоо очлоо "

Амьдралдаа сонссон хамгийн онцгүй үе дахиж мөсөн дээр гарч чадахгүй гэдгийг сонсох л байж дээ .

Жэй бид хоёр багаасаа мөсөн дээр өссөн . Ялангуяа би , эмээ маань анх яаж гулгадагийг зааж өгөхөд , тэр үед л анхны хайр минь үүссэн дээ .

Даанч тэмцээний үеэр дөрвийн үсрэлт хийж байхдаа жингээ буруу тооцоолоод хөл алдчихсан . Тэрнээс болоод эхэлж байсан карьер минь дууссан даа .

Одоо яая гэхэв , угаасаа аххны хайр бүтдэггүйгээс хойш .

" Ёоо би сая чамайг бараг наснаасаа их дуудлаа . Юугаа хийгээд удаад байдаг юм . "

"Өрөөндөө чаргаар гулгаж байсан юм . "

"Хөөх болдог юм уу "

"Оонхон аймар гоё болно . Бүр шарваал ороод ирнэ шүү дээ . "

"Паах , би дараа нэг гулгана шүү . "

Ийм юманд итгэж л байдаг . Яаж том болж Сэмиг эргүүлнэ дээ . Жэйхэн минь .

_____________________________________

Өглөө Жэйг малласан биш , өдөр сургууль дээр танидаг хүн болгонд манай дүү өрөөндөө чаргаар гулгадаг гээд яриад явчихсан байв .

Энийг яг ингэнэ гэж мэдсэн юмаа .

Түрүүн Жэйк Сонү хоёр ирж үнэн юм уу нтр гээд байхаар нь тхх манайх угаасаа ажлуулдаг байсан юм , та хоёрыг үнэгүй гулгуулна нтр гээд бас маллаад явуулав . Тэр гурав тэндээ тэгээд болно биз .

" СЭМИИИИ"

Сэми "Ёоо чи дуу гэм дээ дуу гэм "

"За миний найзаа , миний хөөрхөн найз өнөөдөр ямар гоё харагдаж байнаа "

"Паах энэ цэцэгтэй эмээ өмд ямар сайхан зохио вэ "

"Дээгүүрээ өмссөн цамц мамц нь бас л алжийншдээ алжийн , хүүе энэ будаа наалдциймуудаа . Гэхдээ л гоё байна "

"Үсээ их мэргэжлийн боожээ . Бөөрөнхийлж байгаад л сайхан авчээ бас "

"Юу гуйх гээд онхолдоод байгаа юм"

"Аан харин Жэй чамайг өнөөдөр болзоонд урина гэсэн миний найз бас зөөлөн байгаарай гэх гээл . "

Нөгөө муу залуу маань болино нтр гээд байсан  өнөөдөр Сэмиг дагуулж яваад болзоо ямар байдгийг яг таг үзүүлнэ, ёстой хайрыгаа цэцэглүүлнэ энэ удаад л найрч чадахгүй бол эр хүн биш болог гэсэн ухааны юм өглөө яриад , намайг аашны тулмаас гуй нтр гээд хоол моол хийж мийж өгөөд байсан .

Би угаасаа хоолонд найрагдана л даа . Угаасаа найрагддаг болоод удаж байна .

Сэми"Ёоо одоо тэгэхээс . Танай тэр ихэр ах чинь нээрээ шантрахгүй юмаа ."

Ооё худлаа энэ бас тэгж байгаад жоохон талтай байгаад аагаан бишүү . Юу гэж шантрах вэ дээ хонгорхон минь , манайхан чиньтэр чигээрээ найрагчид . Цусны юм байгаан .

Хүүе тэнд юун хүмүүс овоороод , орилолдоод унав . Арай зодоон нтр болоогүй байгаа .

Яаанаа манай хэд байхвийдээ гэж үгэнд дурлаад яваад очсон , тэгээд хүний тал юм болохоороо харагддаггүй шүү . Хажууд байсан үхэх гэж байгаа юм шиг орилоод байгаа охиноос асуусан доод курст шинээр орж ирсэн хүү , царайлаг , тэгээд ч болоогүй мөсөн гулгалтын мэргэжлийн тамирчин гэж мэгээд нэг л танил нэр хэлээд яваад өгөв .

Би ч хурдхан тэр дундаас гарахаа бодоод яг цухуйгаад , гозойгоод Сэмигээс зуурах гээд байж байтал мэддэг хоолой дуугарч баг алчихав .

"Удаан уулзсангүйшүү , Үёон эгчээ "

Өө бурхан , есүс христ , аллах акбар хамаг тэнгэр байдаг гарууд минээ , миний царайг яг одоо солиод өг  .


~ oilgomjgui zuil bval sanaa bodloo shuud shuud heleed yvaarai  <3

My BabyBoy /PSH/حيث تعيش القصص. اكتشف الآن