17 {D-0}

183 31 6
                                    

2022 оны 1 сарын 10

Сайн уу? Би байна аа, Ёнжүн. Тэр минь энэ ертөнцөд оршихоо болиод гурван сар өнгөрчээ. Түүнийгээ байхгүй болохтой зэрэгцэн би ч тэмдэглэлээ хөтлөхөө больсон билээ.

Гэвч. . . Өнөөдөр надад учир битүүлэг захидал ирсэнээр би яг одоо тэмдэглэлээ бичин сууна.

Захидалын хаяг болон нэрийг харвал бүгд нууцлалтай байлаа. Нээж үзээд л хэнийх гэдгийг нь мэдэх болж дээ.

' Сайн уу? Энэ захидал өөрийн чинь гар дээр очих өдрийн мэндийг хүргье. Юун түрүүнд намайг таниж байгаа байх. Сүбин.

Би энэ захидалыг 2021 оны 10 сарын 9ны өдөр бичиж байна. Гэхдээ өөрийг чинь хэзээ уншихыг мэдэхгүй юм.

Уучлаарай. Би чамайг танихгүй. Тиймээс үүнийг хэн гэдэг хүнийх рүү явуулахаа мэдэхгүй зүгээр л шуудангын хайрцагт хийчихье. Унших ч бай, уншихгүй ч бай хамаа алга.

Гайхсан биз дээ? Гэнэтхэн үхчихсэнд? Би их удаан бодож үзсээн. Надад дарамттай байсан. Би цөхөрч байсан. Гэвч өөрийн чинь надад өгдөг байсан ил захидлууд миний амьдралыг харах нүдийг минь өөрчилж, зүрх сэтгэлийг минь булиглуулж байсан. Би хүнд өвчтэй. Гэхдээ энэ нь үхэх хэмжээний хүнд биш. Би зүгээр л хорвоогоос явахдаа өвчнөөрөө шалтагласан хэрэг. Амьдрал гэгчээс уйдсандаа.

Мэдсэн байх. Би тийм ч сайхан ар гэртэй хүн биш. Энэ нь намайг дотроос минь алдаг. Хэн нэгний урмийн үг хэрэгтэй байсан ч надад хэн ч байгаагүй.

Гэтэл нэг л өдөр чи гараад ирсэн. Нялуун, мэдрэмжтэй үгээрээ намайг догдлуулж байсан. Би чамд бага багаар уусч үхэхээсээ өмнө уулзахыг хүссэн. Даанч чадаагүй. Юутай харамсмаар хэрэг вэ?

Хэдий би чамд хайртай болсон ч энэ нь миний үхэх хүслийг зогсоож чадсангүй. Уучлаарай. Баяртай. Аан тийм, намайг явсан гэж гуниглалгүй харин ч үлдсэндээ баярлаж миний өмнөөс жаргалтай амьдраарай. Хайртай шүү '

Miya : Ayq xurdan duuscixlaa kk. Ornol baihq. Utga baihq. Zgr l jijghn sad torliin bicvrr bailaa. Unshsand bayrlla

| Diary |Where stories live. Discover now