2

169 32 1
                                    

9-р сарын 24

Сайн уу. Би байна. Тэгэхээр өнөөдөр юу болсон бэ гэхээр хатагтай Ким намайг хичээлээс хөөж гаргасан. Би уг нь ямар ч буруу зүйл хийгээгүй байтал яагаад хөөж байгаа талаар нь асуутал тэр надад "Долоо хоногын өмнөх бие даалтаа хийж ирчихээд миний хичээлд суу" гэж хэлсэн гээч?!

Хаа байсан долоо хоногын өмнөх байтал сүржигнээд л... За тэр ч яахав тэгээд би хөөгдчихөөд юу эсийг хийх билээ гээд сургуулийн хоолны газар луу ортол намайг үнэхээр царайлаг залуу угтсан. Бараг юун сахиусан тэнгэр? Сахиусан тэнгэр цаашаа хөөрхөн залуу. Тогооч эгчээс асуутал эгч түүнийг сайн дурын ажилтан гэхээс өөр юу ч хэлээгүй. Гэхдээ яахав ээ. Би чинь Чүэ Ёнжүн шүү дээ. Танилцахдаа л нэг танилцана гэж мэд!

| Diary |Where stories live. Discover now