Ганцаардал гэж яг юу юм бэ.
Хүн гээч амьтан ганцаардал гэх зүйлээс зугтахдаа
Сүүдэр мэт чимээгүй шаналалаа зугаа цэнгэлийн дунд шингээж
Сүлбэх мэт гунигт харцаа урлаг хөгжмөөр гэрэлтүүлж
Дүнсгэр амьдралын урт өдрүүдээ техник технологид үлдээжӨдийгөөс төдий хүртлэх хөгжлийн зам нь зөвхөн ганцаардлын эсрэг бат зогссон мэт.
Зугтсаар
Айсаар
Харин энэ удаагийн дэвшил нь төсөөлөөгүй гайхамшгийг авчирсан юм.
Тэд бүтээсэн
Тэд гайхамшгийг бүтээсэн
Оюун ухаантай робот
Зүрх сэтгэлтэй робот
Хайрладаг робот
ҮҮРД
Үүрдийн мөнхөд хайрлах роботГэвч тэд ганцаардлаас зугтахдаа илүү том ганцаардлыг бүтээснээ мэдээгүй юм.
_________________________________________
A/N: Hi lovers<3 Миний анхны бичвэр. Бичвэрийнхээ үг бүрийг нандигнах учраас алдаа дутагдалтай нь хамт эхлэлээс минь төгсгөл хүртэл хамтдаа байж өгөөрэй.
YOU ARE READING
Intelligence
RomanceҮлгэрт гардаг Пинокио шиг би ч бас хүн болж чадвал чи намайг хайрлах уу?