2

15 4 0
                                    

          Нүдээ нээн харахад шувууд жиргэн, нар мандсан үзэсгэлэнт ой мод байв. Урд минь бяцхан муурын зулзага харагдана. Саарал бор судалтай, нүднийхээ урд яг л мэнгэ гэж харагдахаар хар үстэй, орчныхоо  юмс бүрийг ажиглан, дэндүү эгдүүтэй гэгчинэ суух бяцхан муур.  Гараа зөөлнөөр сунган түүнийг тэвэртэл намайг хумсаараа маажин өвтгөх нь тэр. Би аяархнаар газарт буулгаад цамцаа тайлан, түүгээрээ гараа ороогоод бяцхан зулзагийг ахин тэврээд энгэртээ наалаа.

"Эхний туршилт амжилттай" гэх дуу хойноос сонстоход, өндөр, бор үст залуу хацрын хонхорхойгоо гарган, их л баяртайгаар мишээж байв.

Хэдий анх удаа харж байгаа ч би бүх зүйлийг мэдэж байсан. Тэгж програмчилсан юм. Цэлмэг хөх тэнгэр, ганц нэг үзэгдэх үүл, алхах бүрт хөлд минь зөөлөн мэдрэгдэх зүлэг, навчиндаа дийлдэж ядан харагдах өндөр модод, түүн дээр нь байх шувуун үүр, ажиглаад үзвэл тэртээ дээрээс эх шувуу нь ангаахайнууд руугаа тэмүүлэн, нисэн ирж байх нь харагдана. Гайхалтай юм. 

Өндөр залуу өөрийнхөө насаараа хийсэн бүтээлийг хараад их л бахдалтайгаар "Одоо цаг нь болсон бололтой." гэж амандаа шивнэх төдий хэлээд, нэгэн дуудлага хийн залгав.

"Чи шийдвэрээ гаргасан уу? Ойлголоо би түүнийг маргааш чамд хүргэж өгөх болно Тэхён"

▪︎▪︎▪︎▪︎

Энэ үйл явдлаас 3 өдрийн өмнө

"Тэхён чи бодолцож үзэх хэрэгтэй"

"Яасан ч үгүй шүү Намжүүн. Тэр төмөр чинь хэзээ ч Жонгүгийг орлохгүй" гэж бухимдангуй хэлнэ.

Намжүүн түүн рүү ширтэн "Заавал орлуулж байна гэсэн үг биш шүү дээ, Энэ миний насаараа хийсэн ажил. Маш том нээлт. Чи нэг хэсэг нь болно. Гайхалтай биш гэж үү"

"Тэгвэл чи тэр том нээлттэйгээ өөрөө хамт байгаад туршичихаач дээ" хөмсгөө зангидан хэлэхэд Намжүүн

"Чи мэднэ дээ. Би лабораторид өдөр бүрийг өнгөрүүлдэг. Хэрвээ ажлаа гэртээ аваад очвол Жин лав галзуурах байх. Яг үнэндээ туршилт гэхээсээ илүү би чамайг 5 жилийн туршид ямар их шаналж, ганцаардсаныг сайн мэднэ. Би бараг л чамд зориулаад түүнийг бүтээчихсэн" гэхэд Тэхён урт гэгч нь санаа алдахад тэр дахин ам нээн

"Чамд бодох хугацаа хэрэгтэй байх, сайн бодож үзээрэй." гээд хаалга хаагдах дуу гэрийг дүүрэв. Энэ мөчид  хэдэн цагийн өмнө болсон үйл явдал Тэхёны тархийг нь бүчин авав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 03, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

IntelligenceWhere stories live. Discover now