1

25 3 0
                                    

          Мөстөж хөлдсөн хөлөг, цантаж цайсан цонх, түүгээр бүдэг бадаг харагдах цэнхэр даашинзтай үзэсгэлэнт дагина, түүнийг үүрдийн гэмээр хөдөлгөөнгүй ширтэх гунигт нүд.

Хөдлөж ч үл чадах тэр хэн нэгэн амандаа хэдэн мянган жил, хоолойгоо ууршиж, нүдээ ширгэтэл, голын бүх загас мөхөж дуустал, хэзээ ч мөхөшгүй тэр итгэл найдвараар нандин хүслээ шивнэж байсан юм.

"Намайг хүн болгож өгөөч"

"Намайг хүн болгож өгөөч"

Өөр ямар ч дуу авиа үл орших тэр дэлхийн төгсгөлд, далайн гүнд түүний л чин хүсэл сөөнгөтөн сонсогдоно.

Гэвч хэдэн мянган жилийн сөөнгөтсөн хоолойг таслан нэгэн хачин хоолой сонстох нь тэр.

"Бид оюун ухаант биет оллоо. Тэр хүн төрөлхтөнтэй уулзаж байсан байх боломжтой" гээд хөлгийн хаалгыг нээх үед нь хүү өнөөх хэзээ ч үл хөдлөх цэнхэр дагина рүү тэднээс зугтан тэмүүлнэ.

"Одоо заавал хүслийг минь биелүүлж өгөөрэй Цэнхэр дагина минь" гээд итгэл дүүрэн харцаар сэлнэ.

Гэвч ойроос харах үедээ л хүү дутуу хагас ойлгосон юм. Түүний бие, түүний царай. Энэ жинхэнэ биш. Хүрэлт төдийд мянган жилийн хүсэл нь ийнхүү хэдэн арван хэсэгт хагаран бутарч унав.

"Болохгүй ээ болохгүй"

Хүү бутарсан хэлтэрхий бүрийг түүж цуглуулахыг оролдохоор хөшиж, хөлдсөн биеэ чадлаараа сунган сэлэх үед Харийн биетийн хачин хоолой ахин чихэнд нь хүрэв. 

"Бид чамайг цэнхэр дагинатай уулзуулж өгье. Чи харин бидэнтэй хамт явах хэрэгтэй."

Ийнхүү харийн хүмүүс намайг авч явсан. Амьдардаг газар луугаа. Хайртын минь гэрээс тэдний гэр их өөр байсан. Маш олон гэрэлтэй, бас  олуулаа.

Олуулаа юм. Хайрт минь

"Чи хүн төрөлхтөнтэй уулзаж байсан уу?" гэж өндөр цагаан биет бодлыг минь таслан асуув.

"Цэнхэр дагина хаана байгаа юм" гэж би хариуллаа.

"Бидэнд чиний ой санамж хэрэгтэй" гэхэд ч би асуусаар л байсан юм.

"Цэнхэр дагина хаана байгаа юм"

Тэд миний мөрнөөс барин, "Бид чиний ой санамжыг түр хугацаанд авсны дараа чамайг цэнхэр дагина дээр хүргэж өгөх болно" гэхэд би толгойгоо дохин, тэдний хэлснээр орон дээр хэвтэн нүдээ анив. Харийн амьтад хүүд хандан

"Одооноос бид чиний ой санамжаар аялах бололтой хүү минь."

IntelligenceWhere stories live. Discover now