Нартай халуун өдөр тоос бужигнасан замаар Померо хот руу ганцаараа алхаж байв. Урдхан талд хижээл насны туранхай эмэгтэйг өөрөөс нь хэд дахин үлэмж биетэй залуус дээрэлхэж байгаа харагдана.
Энэ бүхнийг хараад ямар ч эргэлзээгүй гүйж очих хүн бол
Пак Жимин!" Өөрсдөөсөө ичихгүй байна уу?"
Бусдаасаа арай бүдүүн ууртай царайтай ах Жимин лүү сонжин харснаа.
" Жаалаа бусдын хэрэгт оролцох хэрэггүй шүү"Хажуунаас нь дуугарах үл ялиг намхан залуу Жиминээс хавь илүү өндөр харагдах бөгөөд том нүүрэндээ удаан тодруулаагүй инээмсэглэлээ гарган:
" Жаалаа зугаацах уу?"Гэж хэлээд хүү рүү ёжлон харвал нүүрэнд нь туссан гэм зэмгүй инээмсэглэл хормын төдийд алга болсон харагдана.
A/N: Жимин түргэн ууртай!
Нэг хараад л хөдөөний гэж мэдэгдэх өөрт нь тохирсон шулуун бор өмд, буржгар шаргал үс нь өөрт нь үнэхээр сайхан зохиж байгаа харагдана. Эмэгтэй хүнээс ч дутахааргүй цайвар цагаан арьс тоор шиг ягаахан уруул нь эр хүний шунал тачаалыг төвөггүйхэн хөдөлгөж чадахаар санагдана.
- " Жаалаа зугаацая л даа!"
Таван хором өнгөрсний дараа хоёр залуу газарт ухаангүй хэвтэж байгаа харагдана. Залуус гарын алгад багтах жижиг залууг хэт их басамжилсанаас болж ялагдсан уу? Эсвэл сул дорой харагдах залуу хүү өөртөө багтамгүй их хүчтэй байв уу?
Хүү зангидсан алгаа дэлгээд нүүрэндээ өнөөх гэм зэмгүй инээмсэглэлээ дотруулан " Эмээ та зүгээр үү? Тэд таныг дахиж
дээрэлхэхгүй ээ!"
- Баярлалаа хүү минь! Чи хаашаа явж байгаа хэрэг үү?Жимин дахин зураасан нүдээрээ инээгээд
" Би Померо хот руу явж байна" гэж хэлчихээд эмээг түшин хамт алхана.Эмгэн хөмсгөө зангидан залуу
хүү рүү харан хэсэг бодлогоширч байгаад " тийшээ битгий зүглэ"- "Ммм яагаад??? Тэрэв"
- " Чам шиг гэнэн цайлган амьтан тэнд очоод шуудхан л хэн нэгний олз болоод дуусна залуу хүү минь эртхэн буц!"Жимин угийн жижигхэн нүдээ улам бүр нарийсган " Надад хэн нэгэнд амласан амлалт, зорьсон зорилго байгаа би Померод очоод тусгай салаанд орж хэний ч гаргаж чадаагүй амжилтыг гаргах болно" гэх 5настай хүүхдийн мэт гэнэн мөрөөдөл амнаас нь догдлон урсана"
" Ай даа гэнэн цагаахан зүрхийг нь хэн нэгэн сийчээд хаячихвий дээ"
Гэж хэлэхийг хүссэн ч залуу хүү аль хэдийн эмээг орхин хотын зүг яваа харагдана.
YOU ARE READING
Vino Bianco🍒
ActionЦаг хугацааг ухрааж болдогсон бол чамтай учирхгүй байхсан- Чиний гэх бүх дурсамжыг арилгаж болдогсон бол баяртайгаар үгүй хийхсэн- Энэ ертөнцөд чи бид хоёр учирах ёсгүй хүмүүс байж🍒