Амьдралдаа хийсэн бүхэн минь миний шагнал
Амьдралдаа хийгээгүй бүхэн минь миний шийтгэлЗалуу Мэйли гийн үхлийг хараад нүүрэндээ удаан тодруулж чадаагүй инээмсэглэлээ тодруулаад " санаа амарчихлаа" гэж хэлэн амнаас нь гарах цус түүнийг удаан амьдрахгүйг илтгэнэ. Жимин найз руугаа гүйн цусанд будагдсан түүнийг халуун дулаан тэврэлтээрээ энхрийлнэ. Түүнд одоо мэдрэгдэж байгаа мэдрэмж амьдаар нь түүнийг дэвсэлж зүрхийг нь үхүүлж байгаа хэдий ч үхэж байгаа найздаа мэдэгдэхгүйг хичээж зүгээр л энгэртээ тэврэн зөөлнөөр мэгшинэ.
Улаан цусаар ханиалгаж нүдэндээ доголон нулимс унагаад
" Жиминаа чи мэдэх үү? Тэр хүүхэн Миаг / тамлуулж үхсэн нэг найз нь/
хордуулж хумсыг нь бага багаар хуулж байхдаа инээмсэглэж байсныг?
Түүнийг үгээр доромжилж сэтгэлд нь сэв суулгаж байсныг?
Хайртай хар үсийг нь хайчилж шатааж байсныг?
Гэхдээ бидний найз тэр охинд хэзээ ч бууж өгөөгүй. Үхэн үхтлээ үнэхээр догь харагдаж байсан.Энэ бүх үг түүний найзын сүүлчийн үг гэдгийг тэр мэдэж байсан. Сэтгэл дотор нь цөхрөл амтагдаж байсныг тэр найзтай мэдэгдхийг хүсээгүй. Зүгээр л уйлсаар байгаад нүд нь хавдаж хорсож байсан ч дахин дахин нулимс унагахаас өөр юу ч хийж чадахгүйгээ мэднэ. Найзынхаа дулаан бие сулхан сонсогдох зүрхний хэмнэлийг нь мэдрэх нь л түүнд байгаа хамгийн том завшаан.
Өвөр дээр нь хэвтэх аль хэдийн хөрсөн цогцсыг харан инээмсэглэж суух Жимин аль хэдийн цөхрөлт автаж энэ бүхэн болоогүйсэн бол Померо д ирээгүйсэн бол найзууд маань амид байх байсан болов уу? Гэх өчүүхэн бодол толгойд нь жигүүрлэн хөшөө мэт суух нь нүд халтирам харагдана.
Энэ бүхнийг харан зогсох дөрвөн залуусын нүдэнд уйтгар гуниг хурна.
Аль хэдийн гучин минут өнгөрч Согжин Жиминыг энд ганцааранг нь үлдээж болохгүйгээ сайн мэдэх учир түүнийг цамцнаас нь чирэн цогцсоос холдуулах гэж чирнэ.
Нүд нь улааж хавдсан залуу намуухан дуугаар " Яах гэв"
- Чамайг авж явая
- " Алах гээ юу"
- " Үгүй ээ"
- " Тавь... "
--...--
-" Тавиааач!"
Газарт чирэгдэх жижигхэн залууг хараагүй юм шиг урт сэлмээ нуруундаа үүрсэн туулай шиг залуу хүрэмнийхээ халааснаас ууттай чихэр гаргаж ирэн ам руу гаа хийнэ.
YOU ARE READING
Vino Bianco🍒
حركة (أكشن)Цаг хугацааг ухрааж болдогсон бол чамтай учирхгүй байхсан- Чиний гэх бүх дурсамжыг арилгаж болдогсон бол баяртайгаар үгүй хийхсэн- Энэ ертөнцөд чи бид хоёр учирах ёсгүй хүмүүс байж🍒