Цэлгэр том биш ч тохилог зочны өрөөнд, буйдан дээр эв хавгүйхэн суусан залуу өөдөөс нь харан суух балчир хүүтэй сэтгэлийн яриа өрнүүлж байгаа бололтой дулаахан бас зөөлхөн уур амьсгал бүрджээ."Өнгөрсөн рүү буцаж чаддаг байсан бол та юу хийх байсан бэ? Би л лав хүнтэй үерхэнэ ээ." Хүү уруулынхаа үзүүрт зөөлөн мишээл тодруулаад залуугийн зүг харцаа шилжүүллээ.
"Теог аварна."
Тэд арав хүрэхтэй үгүйтэй хором амьсгалах чимээ ч сонсогдохгүй болтол нам гүм байв.
"Мэдсээр байж юуг нь асуудаг юм." Залуу чин сэтгэлээсээ инээгээд дээд давхар луу өөрийн өрөөг зүглэж, хүү ганцаар зочны өрөөнд үлдэж хоцорчээ.
"Мэддэг болохоор л асуусан юм."
Мэддэг ч гэсэн өдөр болгон асууж, өдөр болгон өөртөө сануулж байхгүй бол тэсгэл алдчих гээд байдаг зүрхийг яалтай."Теогийн оронд баймаар байна."
YOU ARE READING
GALEN
Фанфик"Теогийн оронд баймаар байна" -Enhypen хамтлагийн гишүүдээр бичигдсэн bxb өгүүллэг