1 жил 2 сарын өмнө
"Гален хүү минь. Хүчтэй байдаг юм шүү. Бусдаас жаахан өөр байлаа гээд чамайг минь хайрлах нэгэн байхгүй гэсэн үг биш."
Асрагч эх Хэлиа 18 нас хүрэхийнхээ алдад асран хамгаалагчтай болж байгаа надад урьдын л адил бяцхан хүү шиг хандаж, зөөлөн дулаан харцаар ширтээд духан дээр минь үнсэж залбирал уншив.
"Би мэднэ ээ. Заавал хүсэл мөрөөдлөө биелүүлчихээд танд талархлаа илэрхийлэхээр ирэх болно." Би түүний өөдөөс итгэл төгс хармагцаа "Ирээдүйн асран хамгаалагч" минь байгаа өрөөний хаалгыг зоригтой нээн орлоо.
"Намайг Гален Ланстон гэдэг. 17 нас 9 сартай. Өргөж авч байгаад тань талархаж байна. Төвөг удах нь дээ танд" гэсээр ширээний өмнө тулж ирээд түүнд толгой бөхийн мэндлээд өөдөөс нь ширтэв.
30 дөнгөж гарч байгаа гэлтэй ч олон зүйл үзэж туулсаныг нь илэрхийлэх буурьтай, дөлгөөн байдал нь анх уулзаж байгаа хүнд амар тайвныг мэдрүүлж дөнгөхөөр аж. Цагаан цамцан дээр бор хүрэм өмсөж, жижигхэн зүүлт унжуулан, үсээ сэгсийлгэн янзалсан энэ залуулаг хувцаслалт даанч байгаа байдалд нь жаахан нийцээгүй харагдана.
"Намайг Адам Сэнфорд. Чам шиг гайхалтай нэгнийг асран хамгаалж, дэмжихдээ таатай байна."
Хоолой нь ч гэсэн залуулаг л юм.
"18 нас хүрээд л асрамжийн газраасаа ачаагаа баглаад явах байсан намайг яагаад өргөж авсан шалтгааныг тань мэдэхгүй ч, хичээх болно оо"
Миний яриа түүнд сонирхолтой санагдсан бололтой гараа салаавчлан нүүрнийхээ урд авчраад тохойгоороо ширээ тулав.
"Мөрөөдлөө биелүүлэхэд чинь туслах гэсэн юм. Эмч болох хүсэлтэй байх аа. Би эмч"
Дунд эргэм насны залуу надаар яах гэж байгаа талаар эргэцүүлэн олон тэнэг зүйл бодож байсан сэтгэл минь амарлаа. Эмч хүний гэрт амьдрана гэдэг гайхалтай боломж.
"Одоо чи миний асуултанд хариулах уу? Хөл чинь яасан юм?"
Би гэнэтийн асуултанд цочисхийгээд биеэ бага зэрэг хумиад амжлаа.
"Би уг нь танаас асуулт асуугаагүй юмсан."
"Гэхдээ л би хариулт хэлэх шаардлага гарсан юм чинь асуулт болох байлгүй. Хөл чинь яасан юм?"
Тэр жишим ч үгүйгээр зүрхэн дэх эмзэг хэсгийг минь хөндөж орхисон нь намайг жийрхүүлж эхлэв."5 ж-жилийн өмнө осолд орсон."
"Найдлагагүй гэсэн юм байна тийм үү?"
Би зөөлхөн толгой дохихдоо тэргэнцрийнхээ дугуйнаас гараа улайстал базаж байлаа. Хараал идсэн энэ сэдвийг л эхний өдрөө хөндөхийг хүсээгүй юмсан.
YOU ARE READING
GALEN
Fanfiction"Теогийн оронд баймаар байна" -Enhypen хамтлагийн гишүүдээр бичигдсэн bxb өгүүллэг