3/ Сынгван аа, чиний зөв

243 51 9
                                    



Бид хоёр уу?

Бид хоёр яаж танилцсан бэ гэхээр

Би Бонуны цагаан морьтой ханхүү болсон гэхэд буруудахгүй дээ. Тэгэхээр арай сонин ч юм уу?

Юутай ч би Бонуныг аварсан юм.

Сургуулийн эхний өдөр байсан. Би олон найзтай болно гээд бүүр догдолчихсон байсан л даа. Гэхдээ бодит байдал дээр амьдрал бол хатуу самар шүү дээ.

Нэг ч найзтай болж чадахгүй байсан.

Хамгийн дуртай цэнхэр өнгийн хувцсуудаа өмсөөд, өөрийнхөө зурсан хамгийн сайн зургаа аваад очсон байтал хүүхдүүд намайг ерөөсөө тоогоогүй юм даа. Гэтэл нэг жаалыг бүгдээрээ их сонирхож байсан.

Бор үстэй, гоё хамартай. Кинон дээр гардаг шиг тийм хүүхэд байсан болохоор. Бүгд тойроод зогсочихсон сонжиж хараад л. Гэхдээ надад яагаад ч юм буруу санагдсан. Хэдий хүүхдүүд цэвэр сонирхолоор тэгж байсан ч түүнтэй яг л дэлгүүрийн лангуун дээр байгаа хүүхэлдэй шиг харьцаад байсан учраас. Бас тэр жаал айчихсан байлаа.

- Солонгос хэл мэдэхгүй юм уу?

- Англи хэлээр нэг юм хэл дээ.

- Алив ээ гээд л.

Би хүүхдүүдийн дундуур зүсэж ороод тэр хүүхдийн урд очсон. Ойроос харсан чинь бүр царайлаг байхаар нь жоохон дүргүй хүрсэн шүү. Тэгээд би

- Миний найзыг зүгээр байлгаач. Хачин юмнуудаа гээд хүүхдүүд рүү хашхирсан.

Би өөрөө ингэж хэлэх жаахан тиймхэн ч гэсэн тэр үед би Бонунд араасаа гэрэлтэж харагдсан байх аа. Ард маань нөмрөг хийсээд л, ойлгож байгаа биз дээ?

Ямартай ч тэр өдрөөс хойш бид хоёр салаагүй ээ. Бонуныг солонгос хэл суртал бараг юм ярьдаггүй байсан ч гэсэн, цамцны захаас зуурчхаад тавьдаггүй байснаас нь л надад унаж туссан нь ойлгомжтой байсан даа. Ийм л юм болсон юм.

-               Ойлгомжтой. 

-              Ммхм. Ингэж л бид хоёрын гайхамшигт нөхөрлөлийн эх тавигдсан юм даа

-              Та хоёр тэгж найзалсан байх нь ээ?

-              Яг тийм.

-              Тэгэхээр. Угаасаа хүүхдүүд сонирхож байсан Че Хансолыг чи өмөөрөх нэрийдлээр урд нь орж зогсоод өөрийнхөө найз гэж бүгдэд хэлчихсэн байх нь. Тэрнээс болоод хүүхдүүд ийм тэнэгтэй найзууд юм чинь дэмий гар байна гээд Верноноос дөлчихжээ. Харамсалтай юм. Гэхдээ би нэг их гайхсангүй ээ. Чамаас ямар л олигтой юм гарав гэж.

Bye Bye birdie! (дууссан)Where stories live. Discover now