5/ Бонуна аа, хувь тавилан байх тийм үү?

237 47 7
                                    



Ангид нь монита зохиогдох бүрт Хансолд өөрийн гэсэн мөрддөг нэгэн заншил байдаг байлаа.

Тэр нь хэн ч байсан хамаагүй, Сынгваны нэрийг сугалсан хүүхдийг олж аваад татгалзахын аргагүй санал тавин найздаа бэлэг өгөх эрхийг өөртөө олж авах юм.

Хүү үүнийгээ "өөрийн бүтээсэн хувь тавилан" хэмээн нэрлэх дуртай агаад уг сүр бадраасан нэршилээс Сынгваны драматик зан чанарын нөлөөллийн үнэр ханхалж байгааг Вернон өөрөө ч үл анзаарна.

Энэ жилийн монитагаар ч ялгаагүй Хансол найзынх нь нэрийг бичсэн цаасны эрэлд эртлэн гарсан боловч бэлэг солилцох өдөр болоход гуравхан хоног үлдсэн хэр нь хүү олж чадаагүй хэвээр.

Хичээл тарсны дараа Сынгвантай хамт ангиасаа гарч, замынхаа дундаас юм аа мартчихаж хэмээн шалтаглах, буцаж очоод ангид үлдсэн, өчигдөр мөрдөж амжаагүй хүүхдүүдээс байцаалт авах зэрэг нарийн ширийн ажилдаа хүү хэдийн туршлагатай мэргэжилтэн.

Гэвч яагаад ч юм энэ жил аз нь харьчихсан аятай, модон сандал дээр түүнийг хүлээх найз Сынгваных нь дэргэд Наён нэртэй хачин охин наалдаж суугаа энэ өдөр ч мөн тэр найзынхаа нэртэй цаасыг олж, өөрийн болгож чадсангүй.

Сүүлийн үед Сынгваны эргэн тойрноор байнга харагдах болсон энэ охин найзынх нь чихэнд юу ч юм шивнээд холдоход тэд хоёул жаргалтайн аргагүй хөхрөлдөх ажээ.

-             Сынгван!

Хансол найзынхаа нэрийг чангаар дуудахад хүү цочсондоо чихээ таглаж, тэгээд эргэж харан

-             Юундаа орилоод байгаа юм бэ? Бараг хажууд байж

гэнэ.

-             Харья.

Дахиад л орилох шахам хэлэх Вернонруу нүдээ эргэлдүүлэх Сынгван

-            За гэм дээ.  Гэснээс Бонун аа, нийгмийн хичээлийн тэмдэглэлээ түр өгч байгаач. Энэ нэг юм бичиж амжаагүй гэнэ ээ. Би өгөх гэсэн миний бичгийг ойлгодоггүй.

"Энэ нэг юм"

Хэн ч хэзээ ч хэн нэгнийг энэ нэг юм гэж л боддог учраас энэ нэг юм гэж дууддаггүй билээ.  Өнөөдрийг хүртэл зөвхөн Хансол л Сынгваны "энэ нэг юм" байсан юм.

Сынгван өөрөө байнга тэгдэг ч Хансолыг бол битгий, болохгүй гэж хориглодог хүнийг доороос нь дээш гүйлгэж харах.

Им Наён.

Цэвэрхэн дүрэмт хувцас, нарийхан мөр, шингэлэн чёлк тавьсан нь дэндүү гэмээр зохисон ялдамхан охин.

Хүү охиныг дээрээс нь доош ширтэж байтал Наён ч бас түүнийг дээрээс нь доош гүйлгэн харж таараад тэр хоёрын харц тулгарч орхих нь тэр.

Охиноос нүд салгалгүй цоо ширтсээр том том алхан сандлын дэргэд ирж, Сынгваныг цүнхтэй нь цуг татан босгох хөвгүүн

-       Би өөрийнхөө юмыг хүнтэй хуваадаггүй

Үүнд Наён инээмсэглэсээр асуух нь

-       Чүэ Хансол, нийгмийн хичээл чинийх байсан юм уу? Би мэдээгүй юм байна. Авч болно л гэж бодсон юм.

Халз ширтэлцэх охин хүү хоёрын дунд Сынгван л юу болоод байгааг ойлгож ядан дэмий толгойгоо маажин зогсож,

-         Хүүхдүүдээ яагаад байгаа юм бэ?

Гэх нь түүнд байдаг гэдгийг хэн ч мэдээгүй гэнэн зан байлаа. 

-         Юу ч биш ээ, тэнэг ээ. Хансол л харин өөрт нь их тус хүргэж чадах хүнтэйгээ буруу харьцаад байна. Юу гээд байгааг минь ойлгож байна уу? Хэрэв ээ, хэн нэгэн надад татгалзахын аргагүй санал тавин өөрийн хувь тавилангаа бүтээхийг хүсч байвал би ангид байгаа шүү

Охин ийн хэлээд яваад өгөхөд түүний хойно нэг юу ч ойлгоогүй хөвгүүн, нэг бараг л юм ойлгосон хоёр хөвгүүн хоцров.

-        Юу, юу гэсэн бэ? Өөрийн бүтээсэн хувь заяа энэ тэр гэчхэв үү? Хачин юм. Яг жил бүр чиний миний нэрийг сугалаад бэлэг өгөхдөө амандаа үглээд байдаг сонин үг шиг. Нээрээ чи намайг хэдэн жил дараалаад сугалчихсан бэ? Аз гэхэд арай азтай аз уу? Хувь тавилан гэдэг нь л байх даа?

Сынгван таамаг дэвшүүлэн үглэх зуур Хансол Наёны араас ширтэн нэг их хүнд ачаа үүрчихсэн хүн шиг зовлонтой царайлжээ.

-          Аанха. Яг хувь тавилан.


***

-         Чамд хэлээд байхад даа. Наён чамд яг зүгээргүй.

-         Айн? Тийм үү?

-         Тийм гээд байна аа. Тэгээгүй бол юу гэж хэдэн өдөр чамайг тэгж шаналгадаг юм, хажуудаа байлгах гээд л тэгж байгаа юм. Охидууд эвгүй шүү.

-         Айн? Тийм үү?

Bye Bye birdie! (дууссан)Where stories live. Discover now