Байдаг л нэг жирийн өдрүүд...

426 9 0
                                    

Өдөр бүр өглөө бүр нэг л уйтгартай нэгэн хэвд цутгасан мэт эхлэнэ.Бусад өдрүүдийн л адил сэрүүлэг минь 6:30д дуугаа хангинуулан намайг сэрээв.Бүрхэг бөгөөд сэрүүхэн өглөө хавар болхоор ч тэр үү өдөр болгон цаг агаарын байдал өөрчлөгдөх юм.Хурдхан шиг орноосоо үсрэн босож шүршүүрт орж,биеэ тослон нүүрээ хөнгөхөн будлаа.Толинд тусах өөрийнхөө тусгалыг харан хэсэг бодлогшрон сууж байхад өрөөнд Жое орж ирэх дуулдав.
Жое:Та чинь яачихваа хичээлээсээ хоцорхоно байна шүү дээ ээж таныг өглөөний цайгаа уу гэж байна.
-За одоохон буулаа дүрэмт хувцасаа өмсөөдхий.
-Заза тэгүүл би таныг гал тогоонд хүлээж байя.
-За тэгдээ.
Хурдхан шиг босож дүрэмт хувцасаа өмсчихөөд доошоо буун гал тогооны өрөөнд ороход бүгд цугласан байлаа. Хоолны ширээний ард суух аав,ээж хоёрыг үнсээд Жое-ийн өөдөөс харан суухад их л аз жаргалтай хүн мишээгээд байх юм.Ххаанаас нь ийм хи инээд хөөр баяр баясал гардаг байнаа би лав 15тай 10р ангийн охин байхдаа хэзээ ч Жое шиг байгаагүй. Даруухан,ичимхий,инээх нь тун ховор бусадтай тийм нийтэч биш үргэлж л бодолд дарагдсан байдалтай явдаг тийм л охин байсансан.Гэхдээ одоо би тийм дүнсгэр биш ч Жое шиг хэтэрхий баяр хөөр болсон нэгэн биш.Магадгүй түүний энэ байдал нь үерхэж буй хөвгүүнтэй нь (түүний хэлдгээр анхны хайртай нь) холбоотой байх.Үнэхээр атаархмаар хөөрхөн 2 шүү.Бодлыг минь таслан гэрийн үйчлэгч өглөөний цай авчирч өглөө.Шарсан мини зайдас, шарсан төмс, шинэ ногооны салат ммм сайхан сонголт байна.Үйчлэгч Кате манайд намайг бага байхаас ажилдаг байсан юм.Тэр зовхи нь унжсан бор саарал нүдтэй,хар хүрэн үстэй,инээхээрээ хонхойдог хацартай,намхан бүдүүн 50гаруй насны эмэгтэй билээ.Харин үйлчлэгч Люси намайг 8-р ангид байхад манай гэрт ажиллахаар ирсэн юм.Тэр өндөр туранхай ч биеийн галбир нь түүнд зохицоогүй мэт маргад ногоон нүдтэй ч түүний өөрийнхөө нүдний өнгөнд дургуй гэх нь олонтаа.Цайгаа ууж дуусчаад Жое бид гэрээс гарахад Брюс аль хэдийн ирчихсэн байлаа.Тэр хэзээ ч цагаасаа хоцроно гэж байхгүй яг таг цаг баримталдаг тулдаа л Жое бид 2 сургуульдаа хоцорчихгүй очдог байх.Бид 2ыг шатаар доош бууж байхад Брюс машины хаалга онгойлгоод зогсож байв.Брюстэй мэндлэн машины арын суудалд суугаад цонхоор гудамжинд явж буй хүмүүсийг ажиглан явлаа.
Брюс:Хатагтай Ричель?
Хаалга онгойлгож өгөх Брюс-ийг хараад аль хэдийн сургуульдаа ирснээ сая л харлаа. Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч болохоор ч тэр үү хичээл ном гэсээр орчин тойрноо ч мэдрэх мэдрэмжгүй болчиж дээ. Сургуулийн үүдээр оров уу үгүй юу дүрэмт хувцасаараа ижилсэх охидуудын инээмсэглэн мэндлэх нь харагдлаа,би ч хариу инээмсэглэж анги руугаа явж ортол Жесс хүрч ирээд тэврээд авав.Жесс бол миний хамгийн сайн найз бид 2 анх 1-р ангиасаа л эхлэж найзалсан.Тэр буржгар алтан шаргал үстэй,усан цэнхэр нүдтэй, нээх өндөр биш ч дундаж туранхай охин билээ.Хонх дуугарч Франц хэлний багш хатагтай Миддилтон орж ирэн өнөөх л уйтгартай зүйлсээ аймшигтай хоолойгоор ярих нь үнэхээр гаслантай.Охидын сургуулийн хамгийн хогийн зүйл нь бүх багш нар хөгшин настай эмэгтэйчүүд ба хахир хатуу ааштай.Үүнийгээ зөвтгөж тайлбарладаг гол шалтгаан нь биднийг дээд зиндааны хатагтай нар болгох гэсэндээ гэж хэлдэг ч яг үнэндээ бол төлбөр болгон авдаг 8000 фунт стэрлинг-нээс болдог байх.Манай сургууль хамгийн том дээд зиндааны хний хүүхдүүд явдаг хувийн охидын ахлах сургууль. Иймдээ ч Испани-ийн хамгийн нэр нөлөө бүхий сургууль гэгддэг байх. Ашгүй хонх дуугарч удалгүй химийн багш орж ирэв. Дахиад л 80минут уйтгартай яриагаа ярисаар л. Яагаад манай сургуулийн бүх багш нар ийм уйтгартай юм бэ? 4паар хичээл орсны дараа ашгүй хичээл тарж ангиас Жесс бид 2 инээлдэн гарлаа.Брюс аль хэдийн ирцэн хаалгаа онгойлгон зогсох ба Жое намайг хүлээн сургуулийн үүдэнд зогсох нь харагдана.Жесс ч гараа даллан машин луугаа алхахад би Жое-той хамт машиндаа суун гэр лүүгээ явлаа.Гэртээ орон хувцсаа солиод доош буун Жоетой хамт үйлчлэгчийн хийсэн хоолыг идээд дээш гаран өрөөндөө орлоо.Тэгээл маргаашийг яаж давахаа бодон дээш харан орон дээрээ хэвтэнэ.Хэзээнээс эхлээд би ийм болчихсон юм бэ? яагаад амьдралд дургүй байдаг юм бэ? Өчнөөн сая хүний хүсдэг амьдралаар амьдардаг байж яагаад аз жаргалтай байж чаддаггүй юм бэ? Өчнөөн бодол толгойд эргэлдэвч ганц-д нь ч би хариулт олж чадсангүй Нэгэн хэвийн энэ байдалдаа ч өдөр ирэх тусам дасаж дээ...

Ричель-гол дүрийн охин 17той 12р ангид сурдаг байн айлын охин
Жое-Ричель'н охин дүү 15тай 10р ангид сурдаг
Жесс-Ричель'н сайн найз
Брюс-хувийн жолооч
Миддилтон-Франц хэлний багш хатагтай
Кате&Люси-гэрийн үйлчлэгчид

za tegeed anh udaagaa teenfiction bichij bga bolhoor zunduu aldaa gargah bh :)) teged unshaad vote and comment :)

Pretty when you cryWhere stories live. Discover now