Дахиад л сэрүүлэг,дахиад л хичээл бурхан минь! зуны амралт хэзээ эхлэх юм бэ? гэж үглэсээр орноосоо арай хийн бослоо. Өчигдөр шөнөжингөө Миддилтон багшийн өгсөн Францын хувьсгал нэртэй 5 хуудас эсээ-г бичсэн болохоор ч тэр үү үнэхээр их ядарч байна.Очиж очиж бүүр франц хэл дээр бичсэнийг ч хэлэх үү үнэхээр хог.Гэхдээ яагаад ч юм өнөөдөр нар гийж, шувууд жиргэсэн үнэхээр сайхан өглөө байна.Испанид нартай өдрүүд тун чиг ховор тийм болохоор ч тэр үү миний унтлагны хувцастайгаа дэвхцэн баярлаж байгаа нь үүнтэй холбоотой байх. Гэхдээ л яагаад ч юм өнөөдөр үнэхээр гайхамшигтай зүйл болох гээд байгаам шиг мэдрэмж төрөөд байх юм.За олон долоон юм бодолгүй хурдхан шиг шүршүүрт орж,үсээ янзалчаад дүрэмт хувцсаа өмсөөд доошоо бууж өглөөнийхөө цайг уух минь.Ингэж бодсоор яг 7гэхэд бүх зүйлээ бэлэн болгоод доошоо буулаа.Гал тогоонд ороход ээж аав 2 яг л байдгаараа хоолны ширээний ард суух ба нэг зүйлийг ярилцан их л аз жаргалтай инээх нь харагдана. Би тэр 2-т садаа болохыг хүссэнгүй.
-Сайхан амарцгааснуу?
Ноён Вальвердо-Сайхаан чи сайхан амарснуу охин минь?
Хатагтай Вальвердо- охин минь өглөөний мэнд
-сайхан амарсаан ааваа,таньд ч бас өглөөний мэнд ээжээ ингэхэд Жое хаана байнаа?
Хатагтай Вальвердо-Одоо хүртэл бууж ирээгүй л байна шүршүүрт орж байгаа юм болов уу чи дүүгээ шалгаад ирээч арай босоогүй баймааргүй юм.
-Заза би очоод хараад иръя.
Дээшээ гараад Жое-н хаалгыг тогшиход тайлж өгсөнгүй дахиал тогшив бас л алга.Хммм шууд хаалгыг нь онгойлгоод хартал "Бурхан минь" үс нь арзайж сэгсийсэн амьтан хурхиран унтаж байх нь харагдлаа.Жое руу очиж хөнжлийг нь татаад газар шидчихэв.Тоосон шинж алгаа унтсаар л сэрээрэй гээд мөрийг нь барихад бас л сэрсэнгүй яах вээ..
-Жое хурдан босооч ээж аав 2чамайг доор хүлээгээд байна хичээлдээ явах хэрэгтэй хурдан бос!
Жое-Үгүй ээ Эгчээ би үнэхээр их ядарч байна бас миний бие үнэхээр их тааруу байна би халуураад байх шиг байна.
Түүн рүү дөхин очиж духыг нь барьж үзтэл үнэхээр халуунтай байлаа.Би ч яаран доошоо бууж ээж аав 2т хэлэхэд тэд Жое-н өрөөнд орж биеийн байдлыг нь үзэв.
-Ээж халуун нь хэр байна? гайгүй юу?
Ээж-40хүрч байна. Бурхан минь Жое үнэхээр сайнгүй харагдаж байна түүнийг өнөөдөртөө хичээлд нь явуулахаа болилоо.Би сургуулийн захирал хатагтай Женнерд түүнийг өвчтэй гээд утсаар хэлчихнээ.Чи санаа зоволтгүй хурдхан шиг хичээлдээ явдаа.
Би ч толгой дохин Жое-н духан дээр үнсчихээд явах гэтэл ээжийн ардаас "өглөөний цайгаа уугаарай" гэх нь дуулдлаа.Би доошоо буун Үйлчлэгч Люсид түүнийг сайн харж хандаж байгаарай гэж захиад хаалгаар гаран Брюс-н машинаа налан зогсож байхыг харав.Намайг хараад Брюс арын суудлын хаалгаа нээн зогсох бөгөөд өнөөдөр тэр их сайхан харагдаж байлаа.Байнга өмсдөг цагаан цамцныхаа оронд тэр өнөөдөр хар босоо судалтай улаан хилэн цамц өмссөн нь магадгүй түүны энэ хар хослолд тохирсон сайхан цамц байлаа.Би ч машиндаа суун урсан өнгөрөх хотын байдлыг ажиглан явлаа.Өдөр болгон хардаг ч яагаад ч юм би уйддаггүй, гудамжанд зөрөн өнгөрөх хүмүүс, сайхан залуу хараад тэрнийгээ ширтэн алхалж буй бүсгүй, үсчингийн газраа нээж буй халзан ах, аавыгаа хөтлөн алхах бяцхан охин гээл энэ үнэхээр яг л кино шиг харагддаг.Улаан гэрэл асаж гэрлэн дохион дээр машинууд зогсож эхлэв. Би хаалганы бариул дээрх товчыг дарж цонхоо доошлуулав.Эцэс-д нь хүртэл тулгаж доошлуулаад 2гараа нугалаад дээр нь эрүүгээ тавиж нүүрэн дээр минь бүжиглэх нарны цацраг бүр, үсээр минь наадах салхины эгшим бүрийг мэдэрч нүдээ анин байлаа.
-Хөөе цараймуутаа?
Би гайхан бодлыг минь тасалдуулан дуугарсан тэр зүг рүү эргэн харвал нэгэн мотоциклтай залуу надруу инээмсэглэн хараад байж байх юм.Би ч гайхсан асуусан харцаар түүн рүү ширтэхэд
-Тиймээ чи царай муутаа гээд над руу дахиал инээмсэглэв.
Би ч сонин болоод буцаад машиныхаа суудлыг налан суув.Баруун гараа цонх-нд тавьсан хэвээр байж байтал гэнэт нэг илч төөнөсөн гар миний гаранд хүрэх нь мэдрэгдлээ би ч айсандаа гараа татан харвал нөгөө залуу надруу инээмсэглэн ширтэх ба
-Чам шиг охидууд цараймуутаа гэж дуудуулах дуртай байдаг биздээ?
Би доошоо харан сонсоогүйм шиг царайлан суулаа.
-Чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ? хэлгүй юмуу? ингэж асуухдаа тэр үнэхээр зэвүү хүргэм ёжолсон инээдээр инээж байлаа.Гэнэт миний уур хүрэн -Би танихгүй хүнтэй харьцдаггүй ялангуяа чам шиг иймэрхүү хүмүүстэй бол бүүр ч!
-Ярьдаг байсан юмуу? бас ууртай юмаа.
Дахиал зэвүүн инээмсэглэл бурхан минь улаан гэрэл хэзээ ийм удаан асдаг болчихоо вэ? Магадгүй 4зам ниилдэг уулзвар болхоор тэр юм болов уу? гэхдээ хэзээ ийм удаан байдаг байсан юм бэ? ашгүй ногоон гэрэл ассан бололтой машин урагшлаж эхлэв.Уурссан би цонхоороо дунд хуруугаа гозойлгочихов.Машины арын цонхоор хойшоо харвал өнөөх залуу нүүр дүүрэн инээмсэглэсээр хойно мотоциклтойгоо хоцрон үлдэх нь харагдав.Бурхан минь тэр үнэхээр халуухан! түүний тэр хар хүрэн нүд, өтгөн хар хөмсөг, цайвар бор арьс, эмх замбараагүй хар бор үс,цагаан майкных нь цаанаас товойх булчинлаг бие, уруулаа жимийж инээхээр нь хонхойдог хацрын хонхорхой алдартай дуучны мэт хүчирхэг хоолой гээд түүний гэх бүх зүйл нь төгс юм үнэхээр гайхалтай. Сургууль хүртлээ би түүний талаар бодож явсан юм хичээл эхлэх хонх дуугарч хатагтай Миддилтон ангид орж ирсэн ч түүний талаар бодлууд толгойноос салсангүй.Хими, Испани хэл,Уран зургийн хичээл цайны цаг гээл бурхан минь тэр солиотой залуу намайг яаж орхио вэ? Бүхэл бүтэн өдрийн турш ганцхан түүний л тухай бодлоо. түүний хэн болох? Хаана сурдаг эсэх? эсүүл зүгээр л мотоциклоо унаад охин болгоныг өдрийнх шиг өдөж хоргоодог эсэх? Би түүнд таалагдсан эсэх гээл..гэр лүүгээ харих замдаа өглөө уулзсан уулзвар дээрээ машиныхаа цонхоор түүнийг хайж эхлэв.Тэр байсангүй. Мэдээж шүү дээ би ямар тэнэг юм бэ юу гэж л намайг одоо энүүгээр явна гээд явж байх билээ дээ.Бурхан минь би яг галзуу байхаа ганц л удаа харьцаж үзсэн хүнээ үгүйлээд өдөржин бодоод байж байдаг... Гэртээ ирэхэд ээж аав 2 ирээгүй байлаа.Үйлчлэгчийнхээ хийсэн пастаг идчихээд өрөөндөө орон намуухан хөгжим тавин орон дээрээ тэрийн хэвтлээ яасан их ядарч байнаа ёохх.Өөрийн эрхгүй нүд минь анилдсаар л хөгжмийн аялгуу бүүр цаана чихнээ сонсогдоно....
![](https://img.wattpad.com/cover/37448099-288-k163576.jpg)
YOU ARE READING
Pretty when you cry
RandomБүх зүйл аз жаргалтайгаар эхэлдэг ч эцэс сүүлд нь харамсмаар төгсөх нь олонтаа...