🎀: Яагаад ч юм хангалтгүй санагдаад байсан болохоор үнэхээр удаан завсарлага авчихлаа, энэ бичвэрийг санаж байгаа хүн одоо байгаа эсэхийг мэдэхгүй ч гэсэн эхнээс нь янзлаад оруулна аа.
-
"Аав аа, би хайр аа олчихлоо." баярласаар гэртээ гүйн орж ирэх залуу...
"Болзоо чинь яасан юм?" гэсээр түүний аав сандран лавлав.
"Сохор болзоо надад хайрыг минь олоод өглөө." гэхэд аавынх нь нүд нь сэргэж ирээд л...
"Нээрээ юу? Чамд Нако таалагдаа юу?"
"Тийм ээ, ааваа. Надад Нако маш их таалагдсан. Би ч гэсэн түүнд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ би гэрлэх ёстой юм бол миний гэрлэх хүн Нако байгаасай гэж би хүсэж байна. Би түүнээс дахиад болзох талаар асуусан... Хүлээгээрэй, Нако'гоос хариу ирж байна... Тэр зөвшөөрч байна гэнэ ээ." гэсээр баярлах хүүгээ харсан аав нь одоо л нэг сэтгэл нь тайвширлаа.
Саяхан болзоонд яваад гэртээ догдлон ирсэн энэ залууг Нишимура Рики гэдэг. Тэр одоо 20 хүрч байгаан сацуу гэр бүлийн бизнесийн улмаас түүний гэрлэх нас нь болсон гэж үзэн хүчээр шахуу болзоонд явуулсан бөгөөд ийм бодол тээгээд эргэж ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй аж.
Тэр дээрээ нэг эгчтэй, доороо нэг охин дүүтэй, айлийн дунд хүү юм санж. Уламжлал ёсоор хүү нь учир бизнесээ авах ёстой.
Аль хэдийн эрийн цээнд хүрсэн ч гэсэн тэр одоог хүртэл хэн нэгэнд сэтгэл алдарч үзээгүй байсан бөгөөд, энэ нь тэрээр хүнд сэтгэл алдарч буй анхны удаа юм.
Түүнд бүх юм бий. Тэр царайлаг, мөнгөтэй, ухаалаг, бас өндөр нуруулаг.
Саяхан явсан болзооны хамтрагч нь түүний аавын найзын охин аж. Хэрэв тэд гэрлэх дээрээ тулбал энэ нь гарцаагүй улс төрийн гэрлэлт байх болно.
-
Хоёр дахь болзоондоо ч тэр сэтгэл хангалуун байсан юм. Ингээд хоёул гэрлэлтийг зөвшөөрөх болов.
-
Хурим сайхан болж өндөрлөсөн. Харин гэрлэлтийн дараа хамт амьдарч эхлэх үед бүх зүйл буруугаар эргэсэн юм.
Нако өдөр бүр өглөө гараад харанхуй болсон хойно ирнэ. Ирэхдээ үргэлж маш их зүйл худалдан авсан байна. Заримдаа бүр ухаангүй болтлоо согтчихсон ирнэ.
Бас үнэхээр ажилгүй. Замбараагүй болгож мэдэх ч, цэвэрлэж бол чадахгүй.
Хоёр нүүртэй. Гэрлэхийн өмнөх болзоонууд дээр Нако их ихэмсэг байсан авч, харин одоо бол тэс өөр хүн болжээ. Ааш гэж авах юм үгүй. Жижиг ч байсан хамаагүй бүх зүйл дээр уурлана.
Зөвхөн Рики'тэй л аятайхан харьцана. Аятайхан ч гэж дээ, худлаа хайртай мэт жүжиглэж ая тал засдаг гэх нь зүйтэй байх.Ялгаварлагч. Өөрөөсөө дор гэж бодсон хүмүүсээ бүгдийг нь харааж зүхнэ. Гэрийн үйлчлэгчээс авахуулаад цэцэрлэгчийг хүртэл оролцуулна.
Өөртөө л анхаардаг. Бүх зүйлсээс илүү зөвхөн Нако гэдэг хүн л чухал. Өөрөөсөө өөр хэнд ч санаа зовдоггүй. Өөрөө л болж байвал бусад хүмүүс үхэж байсан ч...
Би ийм амьдралыг хүсээгүй...
-
"Новш гэж, ийм амьдрал надад таалагдахгүй байна. Гэхдээ би чамд үнэхээр их хайртай шүү дээ Нако. Үүнийг чи мэддэг ч болоосой."
YOU ARE READING
NᴜA
Romance"Чи эхнэртэй биз дээ?" "Тийм л дээ. Гэхдээ би аль хэдийн, чамд хайртай болчихсон." "Больж үз, Рики!" "Чи ч гэсэн надад хайртай л биз дээ?" "Үгүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ би айл гэрийн амьдрал сүйрүүлсэн нэр зүүмээргүй байна." "Хонгор минь, чи...