02. U

103 33 8
                                    

"Рики" гэсээр Нако өөрийн нөхөр гэх тодотголтой залууг дуудна.

"За, ямар нэгэн хэрэг гараа юу, хонгор минь?"

"Хоёулаа өнөөдөр болзоонд явбал ямар вэ?" гэх түүний асуусан энэ асуултад Рики хөл нь газар хүрэхгүй л баярлав.

"Нээрээ юу? Сайхан санаа байна. Надад нэг бодсон газар байна." гэвч...

"Үгүй ээ, Их дэлгүүр дотор болзоцгооё. Миний удаан хүлээсэн шинэ загварууд маш цөөн тоогоор ирчихсэн гэнэ." гэх энэ өгүүлбэрийг сонсоод урам нь хугарсан ч гэлээ хайртай түүнийгээ гомдоохгүй гэсэндээ худал инээмсэглэн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв.

Өдөржин их дэлгүүрээр хэсч Нако'д хүссэн болгоныг нь авч өгсөндөө Рики'гийн сэтгэл жаахан ч гэсэн амарлаа.
Хайртай хүнээ нүүр дүүрэн инээмсэглэж байхыг харах хэдийн сайхан байсан ч сэтгэл нь нэг л хоосон санагдана.

Гэнэт "Рики, чи ганцаараа харьчих уу? Манай найз уулзъя гэнээ"

"Юу?" гэсээр саяхан сонссон өгүүлбэрдээ итгэж ядан асуух Рики'гийн урам маш их хугарав.

"Их удаан уулзаагүй найз болохоор очихгүй бол болохгүй нь ээ. Би хурдхан л явчхаад ирэх болохоор..."

"За яахав, удахгүй гэж байгаа бол явдаа. Харин оройн хоолоо идэхгүй хүлээж байх болохоор үнэхээр удахгүй шүү!"

"Тэгнэ ээ, хайртай шүү" хэдий худал хоосон үг гэдгийг нь мэдэх ч тэрээр энэ хоёр үгийг сонсоод багахан догдлов.

Болзоо бүтэлгүйтсэн ч гэртээ үргэлжлүүлье гэж бодон жолоочдоо алхаж харина гэдгээ хэлээд, хүнсний дэлгүүрийг зүгэллээ. Хавар болоод ч тэр үү хаа сайгүй л хосууд хөтлөлцөн алхах нь атаархлыг төрүүлнэ.

Хүнсээ авчхаад цэцэрлэгт хүрээлэнд хөл хөдөлгөөнийг ажиглан багагүй хугацаанд суулаа. Хөтлөлцөн алхах хосууд, хүүхдээ салхилуулах эцэг эх, атаархмаар юм.

Босоод алхаж байхад урдхан талд нь хайртай эхнэртэй нь адилхан хувцасласан бүсгүй цааш алхаж байхыг хараад түүнийгээ мөн гэж бодон итгэлтэй нь аргагүй очоод мөрнөөс нь татан тэврээд авлаа.

Бүсгүй түүнийг өөрөөсөө түлхэн холдуулахад гайхаж хоцорсон залуу зог тусах нь тэр.
Тайлбар хэлэхийн хооронд өнөөх бүсгүй жижигхэн хэрнэ хүчтэй гараараа шууд л алгадаад авлаа.

NᴜAWhere stories live. Discover now