🎀: Анх бичиж байхдаа би яг юу бодож байсан юм бол оо? Баахан авцалдаагүй явдлууд холиод биччихсэн байснаа анзаарлаа.
-
Бүсгүй Рики'гийн хэлсэн компани дээр товлосон цагтаа ирээд өрөөг нь асууж лавлахад хамгийн дээд давхарт гэж зааж өгөв. Заасан зүгт нь цахилгаан шатанд очиж суувал яг л барилга шигээ шилэн цонхоор хийгдсэн байх аж.
Шилэн цонх гаднаасаа харагдах зүйлгүй ч дотроосоо бол бүх зүйл нэвт харагдах нь айдсыг төрүүлэв.
"Ууг нь өндрөөс айдаг юм сан." бүсгүй өөртөө ийн шивнэж хэлчхээд 51 гэсэн товчлуур дээр итгэлгүйхэн дархад цахилгаан шат үнэхээр хурдтай дээшилж нэг л мэдэхэд хүрэх газартаа иржээ.
(тог тог тог)
"Орж болох уу?" бүсгүй хаалгыг нь гурвантаа тогшоод асуулаа.
"Тэг ээ, ороод ир."
Рикигийн талаас:
Түүний бие галбир ярих зүйлгүй байсан тул аль өчигдөр л модел хийлгэхээр бодчихсон.
Биеийн пропорц нь зөв. Бас биеэ авч яваа байдал, ярианы өнгө аяс нь энгийн нэг хүнийх лав биш байлтай.
"Тэгэхээр чамд сарын хугацаа байна. Энэ хугацаанд би чамайг дасгалжуулж туршлага суулгах болно. Яагаад заавал туршлага хуримтлуулах ёстой вэ гэвэл, өмнө нь модел хийж байгаагүй чамайг ажилд авсан гэвэл шууд л арын хаалга гэдгийг мэдчих учир болохгүй байгаа юм. Ойлгосон биз дээ, Тадакоро Хина." сэтгэл санаа тогтворгүй байсан тул үг бүрээ зөөн хүйтнээр хэллээ.
"Мэдээж, нэгд нэгэнгүй сайн ойлголоо захирлаа. Тэгээд хэзээнээс эхлэх вэ?"
"Маргааш! Эндээс хорин давхрын доор 107 тоотод загварын агентлагт бий. Тэнд өглөөний 10 цагт уулзая. Биедээ эвтэйхэн хар өмд, хар майк өмсөж ирээрэй."
"Ойлголоо."
Хинагийн талаас:
"Хадагтай ирлээ." гээд үйлчлэгч эгч хэлнэ.
Зэрэгцэн аав бууж ирээд "За ажилд орно гээд явсан юу болов? Ажилд орж чадав уу? Эвсэл туршлагагүй гээд аваагүй юу?" гээд санаа зовсон, шоолсон зэрэгцэн асуулаа.
YOU ARE READING
NᴜA
Romance"Чи эхнэртэй биз дээ?" "Тийм л дээ. Гэхдээ би аль хэдийн, чамд хайртай болчихсон." "Больж үз, Рики!" "Чи ч гэсэн надад хайртай л биз дээ?" "Үгүй гэж хэлэхгүй ээ. Гэхдээ би айл гэрийн амьдрал сүйрүүлсэн нэр зүүмээргүй байна." "Хонгор минь, чи...