Ким Тэён , тэр онц содон хөөрхөн гэчихээр юу ч үгүй охин байсан. Энгийн л хөөрхөн царайтай , цовоо сэргэлэн, хичээлдээ тийм ч сайн биш, найзууддаа чин сэтгэлээсээ хайртай, тэнгэрт нистэл нь догдлуулах тийм л хайрыг бодож төсөөлөн явдаг охин байсан. Түүний онцгой зүйл нь инээд нь байсан юм. Нар гэрэлтэж байгаа мэт инээгээд сонин содон зүйлс ярьж бусдад аз жаргал түгээдэг тэр л охинтаарсан хүнийхээ харцыг булаадаг байв...
Харин тэр л нэг жил түүнд байсан үнэтэй зүйлс бүр үгүй болж өнөө л гэрэлтсэн инээмсэглэлтэй охин үгүй болж эхэлсэн. Дэндүү хурданаар . Хүмүүсийн хажууд зүгээр царайлж ганцаараа байхдаа өөрийгөө буруутгаж хэмлэж суудаг болсон. Нар гэрэлтсэн инээмсэглэл нь хуурамч болж чимээгүйхэн суудаг охин болсон. Хэн ч зүгээрдээ уйл гэж хэлээгүй
Харин одоо түүнийг санах дурсах юу ч байхгүй ээ , хүн бүрт л тэр бага багаар мартагдсан , тэр байсан байгаагүй дэлхий эргэж нар мандаж байгаа, амьдрал үргэлжилж байна.
YOU ARE READING
Vide
HumorТэд намайг "чи яагаад ийм болчихсон юм" гэж асуухдаа өөрсдөө надад яаж хандсанаа бодож үзээгүй