Битгий холд.

189 22 0
                                    


Зохиолчийн хэсэг:

Одоо Мину Жисоны ангийн хэд хэдэн онцлох хүүхдүүдийг танилцуулая.

И Феликс - Омега. Тэр угаас л турьхан биетэй гоо үзэсгэлэн нь шагширагдсан, хүн бүрийн хайр татам хөөрхөн. Гол онцлог нь өвөрмөц содон хоолойны өнгө.

Хван Хёнжин- Бэтта. Үнэхээр хичээнгүй нэгэн. Энэ ангийн ганц гавал. Өндөр нуруутай царайлаг хөвгүүн.

Чанбин- Доминат альфа. Хурц ауратай содон жаал. Ууртай мэт боловч доторх хүн ягаан гахай туулайтай төстэй. Эгдүүтэй зүйл ч сайн хийдэг. Авьяастай жаал.

Ян Жонин- Доминат альфа. Эрт сургуульд орсон болохоор ангиасаа нэг насаар дүү ч хэрсүү мөн хэгжүүн хүү. Юу ч өмссөн сайхан зохихоор биетэй бас царайлаг.

Тэдний анги олон хүүхэдтэй ч би бусдын сайн мэдэхгүй юм байна. Зөвхөн онцлох царайлагуудын л. Жисон, Минутай нийлээд энэ 6нь хөвгүүн сургуульдаа үнэхээр алдартай. Ангидаа А зэрэглэлийн сурагч нар хичээл, спорт, урлаг гээд тэд бол хашраагчид.





Бидний гол дүрүүд харин хичээлдээ сууж байна.

Минугаас сүүлийн үед цэцгийн үнэр их гараад байгаа тул фермон дарагч хэрэглэсэн. Хүүхдүүдэд одоохондоо хэлэхэд жаахан тийм байгаа болохоор нэг хэсэгтээ л нууцалхаар шийдээд байгаа. Угаасаа ширүүн харцтай харизматай болохоор хүмүүс түүнээс асууж зүрхлэхгүй байлаа. Үе үе хүмүүс ирж Жисоноос Минуг асуух бол Жисон" Ойлгомжтой биш гэж үү?" гээд л аргацаасаар байлаа.

Өнөөдөр хичээл дээр яагаад ч юм илүү их үнэр гарч эхэллээ. Лавандан анхилам үнэр зөгийн балтай нийлнэ. Зөөлөн гоёмсог үнэр ангиар тарна. Гэнэт л Мину сул дорой болж гар хөл нь хүчгүйдэж хөлс нь цував. Ийм өрөвдөлтэй байгаа биеэ харааж зүхмээр байвч амнаас нь үг гарсангүй. Ангийн хүүхдүүд анзаарч хүрхэрч эхлэхэд Жисон түргэн босоод Минуг далдаж зогсоод өөрийн фермонийг цацсаар байв. Гэнэт л Феликс хачин царайлсаар Жисоныг зохиж " Чи улам л дордуулаад байна" гээд толгойгоороо Мину лүү заах бол тэр одоо эвхрэлдэн ширээгээ дэрлэж хэвтээд хамаг бие нь чичирч байлаа. Хоёр хажуу талаас нь доминат альфа өргөн Минуг сургуулийн эмч лүү хүргэж өгч Хёнжин харин ангидаа саармагжуулагч цацан ангийхнаа тайвширууллаа.

Хүүхдүүд Минуг омега гэдгийг олоод мэдчихлээ. Харин Жисон хамгаалах нь битгий хэл бүүр л өвтгөсөн. Энэ байдлаа үзэн ядан шүдээ зууж эмчийн өрөөнд ороод тэнд зогсох Чанбин, Жонин гэх хоёр доминат альфад талархал илэрхийлээд түүн дээр очлоо. Тариа тарьсан болохоор үнэр алга болж Мину ч гэсэн унтаад өгчээ.


Одоо эмчийн өрөөнд Жисон, Мину хоёр л үлдлээ. Эмч хэлэхдээ Минугийн дааврын үе эхэлсэн болохоор гэрийхний нь дуудсан гэсэн. Тэднийг иртэл Жисон түүнийг асарч суугаан энэ.

Мину унтаж байхдаа хөмсгөө зангидаад нэг л юманд санаа зовж айсан харагдлаа.
Жисон гараараа дух луу нь унжсан үсийг хойшлуулж, бороо мэт цувсан хүйтэн хөлсийн арчингаа " Ууг нь хамгаална гэж амалсан юмсан" хэмээгээд санаа алдан сууна. 

Хэзээ энэ найз нь ийм царайлаг болчихоо вэ? Өмнө нь ч царайлаг байсан л даа. Гэхдээ одоо илүү том хүн шиг бас халуухан.. бишээ юу бодоод байна аа би чинь. Хан Жисон чи хүн мөн үү? Мину ямар байдалтай байгаа билээ дээ. Ийм юм бодож байдаг.


Минугийн ээж ч ирж түүнийг туслахуудаараа зөөлгөн машиндаа орлоо. Одоо хүртэл сэрэхгүй байгаад нь санаа зовсоор араас нь дэмий л дагангаа доошоо харж хоёр хөмсөгөө гурвалжин болгон нийлүүлсээр явах хүү үнэхээр айжээ. Минугийн ээж Жисоны мөрөн дээр хүрээд өөр лүүгээ харуулан зогсоод " Жисон аа айчихсан уу? Мину нь зүгээр дээ. Эгч нь сэргэхээр нь чам луу яриуланаа."

" Би өнөөдөр танайд хоночихож болохгүй юу?"

" Санаа зовж байгааг чинь ойлгож байгаа ч Мину ойрын хэд хоног чамтай уулзаж чадахгүй ээ, дараа ирээрэй амттай хоол хийж өгье"

" ойголоо..."








Утаснаасаа хараагаа салгалгүй хоолоо идэж, хувцасаа сольж, одоо бүүр шүдээ угааж байгаа Жисон дотроо " Залгачих уу? Үгүй ээ сэрээгүй байвал яах юм! Гэхдээ ийм удаан сэрэхгүй байгаа юм байхдаа тийм хүнд өвдсөн? Үгүй ээ тийм биш зүгээр л над луу залгах завгүй байгаа байх..,"

Хүлээж байсан дуудлага нь ирэхэд Жисон баярласандаа шууд авчихлаа.

-Байна уу?

-аммхброби

- Жисон аа юу гэсэн бэ? Сайн сонсогдсонгүй

- Биеммар ихсанаадоввоо

- Хан Жисон арай чи шүдээ угааж байсан юм уу? Хурдхан амаа зайл

Яг л зөнч шиг таасан үгний араас горр горр хэмээн ам зайлах чимээ гарч удалгүй найзынх нь дуу тодоор сонсогдоно.

- Мину яа ямар их санаа зовсон гээч. Одоо зүгээр үү?

- Мм. Одоо зүгээр ээ. Сая дахиад эм уучихсан. Гэхдээ 2хоног хичээлдээ очиж чадахгүй. Дааврын үеийг ийм ноцтой гэж мэдсэнгүй.

- Үнэхээр гайхсан шүү. Одоо зүгээр гэдэг чинь л чухал тиймээс сайн амраад ав.

- Манай Жисон том хүн шиг сонсогдож байна.

- Тэгэлгүй яахав одоо би чинь том эр хүн болсон тиймээс надаас битгий холдоорой за юу?

- Үнэхээр түшигтэй санагдчихлаа. Тэгье одоо жаахан чамаар халамжлуулчихая.

- Сайхан амраарай Мину яа.
- Сайхан амраарай Жисонни.

Миний альфаWhere stories live. Discover now