Би хамгаална аа.

211 22 0
                                    


- Хариу буруу гарсан юм шүү. Дахиад шалгуулцгаая.

Минугийн царайнд харин үнэнтэй эвлэрсэн төрх үзэгдэнэ. Том нүдэнд нь нулимс дүүрч нүүр лүүгээ урсгаад " Одоо яах хэрэгтэй вэ?" гэсэн асуулт дүүрэн харцаар ширтлээ.

Жисон харж байгаагүй. Арван жил нөхөрлөхдөө найзынхаа ийм өрөвдөлтэй төрхийг үзээгүй. Тиймээс дэндүү цочирдон үг дуугүй л зогсов. Түүний хувьд Мину бол хэнээс ч илүү альфа. Гэтэл яагаад Омега гэж. Мэдээж омега байх нь хайр татам нүд булаам. Гэвч нийгэмд тэд доод язгуурын хүмүүс. Анхилам фермоноос болж аймшигтай амьтадын олз болохоос гадна, нийгмээс хол гэртээ л байх тавлинтай. Тиймээс л энэ хариунд тэд хоёул сэтгэл дундуур байгаа юм.

Жисон гар сунган Минуг тэвэртээ оруулаад үсийн аргадангуй илээд " Зүгээрдээ зүгээр, бүх зүйл зүгээр" гэж тасралтгүй шивнэнэ.

Хоёр хүүд энэ бүхэн нэг л биш санагдаж эхэлжээ. Учир нь Жисон нь л үргэлж Мину энгэрт байдаг байсан. Эвгүй хэдий ч Минуд одоо бол хамгийн их тайвширлыг Жисон өгч байлаа.

Гэртээ хариад Жисон учиргүй их нэг зүйлийг хайсаар эрсэн зүйлээ олов бололтой хөөрч дараа нь нухацтай төрхөндөө шилжээд өрөө лүүгээ орлоо.

Түүний хайсан зүйл гэрийхэн хаа нэгтээ байж л байдаг гантил. Хэзээ ч сонирхож байгаагүй ч одоо өрөөндөө ороод жижиг хоёр гантилыг ээлжлэн өргөнө.
Жисоны ээж гайхсандаа өрөөг нь тогшин орон хүүгээ дасгал хийхийг үзээд гайхан асуувал:

-Мину омега гэсэн. Би түүнийг хамгаалах хэрэгтэй. Одоо шилжилтийн үе болохоор түүнд хэцүү байна байх.

: Мину юу? Ууг нь багаасаа л Альфа шинжтэй хүүхэд байсан даа. Чи яасан?

- Би юу? Би альфа.

: Та хоёрын хувь тавилан багадаа тэгж их хамт явдаг байсан болохоор солигдчихсон юм байх даа. Би чамайг Омега гэхэд царай муутай болохоор санаа зовдог байж билээ. Мину бол үнэхээр царайлаг энэ нь ч учиртай байсан байна.

- Ээжээ. Хүүгээ царай муутай гээд л жаахан магтаж байлдаа. Гэхдээ та Минуд санаа зовохгүй байна уу? Омега гээд байна шүү дээ!!

: Хэлээч хүү минь бидний ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бас ховор нандин оршихуй юу вэ? Тэр бол эрэгтэй омега. Мэдээж нийгэмд гарахад хэцүү байдаг ч Мину үнэхээр зоригтой хүү тиймээс чи л жаахан тусалчихвал тэр алзахгүй ээ би мэдэж байна. Ийм ховор нандин хүн бидний дунд байхад гайхаж шагширах ёстой. Тийм биз.

- Би түүнийг яах бол гэж санаа зовож байснаас ховор төрөлхтөн үнэтэй хүн гэдгийн мартчихаж. Тиймээ тэр миний мэдэх хамгийн зоригтой бас жаахан аймар хүн. Тэгэхээр би зүгээр л түүнтэй хосолчиход болох юм байна.

: Чи түүнтэй хосолмоор байгаа юм уу?

- Тиймээ. Би альфа фермоноороо бусдаас хамгаалах бол Мину ууртай харцаараа намайг хамгаална. Бас намайг яаж халамжилахаа тэр сайн мэднэ. Тэглээ ч одоо омега юм чинь бид илүү сайн зохицох байх тийм үү? Ээжээ

: Та хоёр сайхан хосууд болох байх. Гэхдээ олон шалтгаанаас илүү сэтгэл чинь нийлж та хоёрын дунд хайр байх үед л хосолдог юм. Мину чамд сэтгэлтэй болов уу?

- Мину... надад хайргүй.





Хэд хоног өнгөрч тэд сургууль дээрээ байлаа. Дээвэр дээр хоёр хүү өдрийн хоолоо идэх ба чалчаа жаал нь олон юм шулгансаар

" Чамаас хааяа лаванда үнэртдэг байсныг гайхах юм алга. Тэр үед чи үргэлж шилжилтийн насны онцлог гээд өнгөрдөг байсан."

" Чамаас байнга л тоор үнэртдэг байсан ч чи альфа. Гэтэл миний далд үнэр миний шинж чанар байж."

" Одоо миний далд тоорын үнэр бүрэн алга болж байгаа.Чи л цэцгийн үнэртээ дургүй байсан болохоор дарсаар байгаад далд үнэр болгож байсан болохоос энэ чиний төрөлх үнэр байж. Нимбэг харин далд үнэр чинь байсан бололтой. "

" Хорвоо биднийг нэг удаа хуурчихаж тэрийг нь бид 18 жил үнэн болгох гэж хичээсэн байна шүү дээ. Өрөвдөлтэй юм"

"Гэхдээ сайн бодож үзвэл над шиг Дээд язгуурын доод төрөл байснаас Доод язгуурын дээд төрөл байгаа чинь сайн биш гэж үү?"

" Хан Жисон үхмээр байна уу?"

" Үгүй ээ зүгээр л чамайг сайн хийж чадна гэдэгт итгэлтэй байна."

" Юуг сайн хийнэ гэж"

" Миний нөхөр болохыг чи л сайн хийж чадна. Бусад хүн миний дуртай чийз кейк хаана байдгийг бас кофендоо 3ш ёотон хийдгийг минь сайн мэдэхгүй шүү дээ. Чи л намайг сайн мэднэ. "

" Дахиад л утгагүй зүйл яриад эхэллээ. Чи Доминат Альфатай суух хэрэгтэй. Битгий омегаг зовоо"

" Айн би чамд зовлон болдог юм уу?"

" Чамд ямар ч омегаагаас илүү халамж хэрэгтэй болохоор чинь л хэлж байна. Одоо явцгаая хонх дуугарлаа."

Миний альфаWhere stories live. Discover now