20.

462 34 1
                                    

(Южины талаас)

Ухаан алдсан өдрөөс хойш би гэнэтхэн нэлээдшүй сэтгэлээр унаж, айх болсон. Яг энэ үед Жонгүг ч ажлаар явчихсан байсан болохоор яагаад ч юм цаанаасаа миний бие сулраад зүгээр л нозоорны байдалтай болчихсон. Хүн амьтантай уулзаж ярих маань багасаж зүгээр л өдөржин гэртээ хэвтдэг болчихсон байсан. Хоолны дуршил ч буурсан.

Жонгүгийг надад санаа зовж байгааг сонсоод эмчээс илүү сэтгэл зүйчид үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ маань ч зөв байсан. Би байнга л цусны талаар бодох болсон тул сөрөг сэтгэгдэл төрж, сөрөг сэтгэгдлээс үйлдэл үүссэн гэсэн нэг ёсны хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал байсан.

Одоо бол зүгээр ээ бүрэн даваад гарчихсан. Харин үүний тулд би Жонгүгийг түр зуурхандаа мартаж орхисон байсан. Хэдий санаж байсан ч ажлаа хийн хажуугаар нь хоёрт найзтайгаа ч ойр ойрхон уулзсан. Азгүй нь таарч Ина Хэсү хоёртой уулзахдаа утсаа гээчихсэн. Удаан уулзаагүй хоёртойгоо уулзсан болохоор гээсэн утсаа ч анзааран цагийг өнгөрөөсөн.

[5 өдрийн өмнө]

Инагийн утас гэнэт дуугаран "Чанёол байна" гэсээр авлаа.

Ина Чанёлтой нийлчихэж ээ?

Би Хэсү рүү харвал тэр толгой дохино. Инаг ярьж дуусахыг хүлээн харц салгалгүй ширтэнэ.

Би "Заа нөхөр хүүхэн та хэзээнээс Пак Чанёл ахтай учир ургуулав даа?" Гэсээр гараа ачлаа

Ина хачин инээн "Миний найзаа... Юу... Чанёл ах бид хоёр ч удаагүй л дээ саяхнаас л... Би ч нийлэхгүй гэж нэлээд гүрийсөөн тийн..."

Би "За за, Хэсүд хэлж дуулгах юм байна уу?"

Хэсү "Байхгүй ээ, би Жунинтайгаа сайхан байгаа" гэхэд тэрний утас дуугаран Кай ах залгасан бололтой байлаа.

Би ч бас юугаараа дутхав гэж бодоод "Та хоёрыг Жонгүгт хэлнэ дээ" гэсээр утсаа авах гээд хайтал байсангүй.

"Охидуудаа миний утсыг харсан уу?"

Хэсү "Мэдэхгүй ээ"

Ина "Нээрээ өчигдөр ирснээс хойш харагдаагүй шүү! Би залгаад үзье" гэсээр залгавал салгаатай байлаа.

Би "Яана аа! Хаячихсан юм байх даа" гэсээр Инагийн гэрээр дүүрэн утсаа хайв.

Хэсү "Чи яг хаячихаж ээ!"

Би "Өө салгалсан юм бэ! Яана аа Жонгүг залгасан даа... Санаа нь зовж байгаа даа... Яах вэ?"

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now