19

845 66 5
                                    

(Зохиолчийн талаас)

Южиныг түргэн тусламжаар хурдхан шиг эмнэлэгт хүргэж кино баг жүжигчид нэлээдгүй сандарчээ... Жонгүг яг тэр үед гадаа утсаар ярьж байсан тул юу болсныг мэдэлгүй ихэд тэвдсэн харагдана.

Эмнэлэгийн коридороор дуу шуу болсоор залуус болон бусад нь ирсэн байв.

Ина "Южин гайгүй юу? Юу болсон юм?"

Жонгүг "Сайн мэдэхгүй байна аа... Гаднаас орж ирсэн чинь ухаан алдчихсан байсан" гэсээр санаа алдан духаа дарна.

Намжүүн "Одоо тэгээд зүгээр юм уу?"

Жонгүг Южин руу харсаар "Тийм ээ, түр зуурын амьсгал боогдсоноос болж ухаан алдсан гэсэн. Одоо санаа зовохгүй байж болно гэсэн"

Хусог "За ашгүй дээ.. чамайг яараад гарчихаад эмнэлэгт байна гэхээр чинь ямар нэг юм болсон юм байх л гэж бодлоо"

Хэсү "Южин ухаан алдахдаа хаана байсан юм?"

Жонгүг "Зураг авалтын талбай дээр, хувцас нь хүртэл баахан цус болчихсон байхаар нь үхтэлээ айсан ч ашгүй хуурамч цус байсан"

Ина Хэсү хоёр нэгэн рүүгээ харж юу болсныг нь ойлгох мэт толгой дохив. Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур Южины гар аажимаар хөдлөн удалгүй нүдээ нээлээ.

Южин сулхан хоолойгоор "Эмнэлэг үү?" Гэсээр эргэн тойрноо харна.

"Южин!"

Жонгүг шуудхан хажууд нь суун гарнаас нь атгаад "Южинаа зүгээр үү?" Гэв.

Южин зүгээр л толгой дохино.

Жонгүг "Зөндөө их айлаа шдээ? Юу болсон юм? Яагаад ухаан алдчихсан юм?"

Южин ярвайсаар "Жонгүгаа түр байж бай, Толгой өдвөөд байна..." Гээд нуруугаа харуулан хэвтэнэ.
____________________

Южиныг эмнэлэгт хэвтсэнээс хойш долоо хоног өнгөрөв. Южин ч удалгүй нэг хоноод эмнэлээгээсээ гарсан бол Бангтаныхан гэнэтийн хуваарьт ажлынхаа дагуу Америк руу ниссэн.

Мэдээж хэр удах нь тодорхойгүй Америк дах ажил нь Жонгүгт нэлээдгүй сорилт болж байгаа. Тэр Южиныг эмнэлэгээс гараад удаагүй байхад явсан болохоор одоо ч Южинд санаа зовно. Бас тэд нийлээд хэдхэн л хонож байсан шүү дээ. Южин ч зураг авалт дууссанаас хойш өмнөх сэтгэл гутрал нь давтагдан сэтгэл санаагаар унаад байгаа. Иймд хуваарьт ажилдаа төвлөрөх хэцүүхэн байгаа нь ойлгомжтой биз.

Жонгүг "Юу хийж байна?"

Южин "Хэвтэж байна өө..."

Жонгүг "Өнөөдөр ямар хоол идсэн?''

/Дууссан/ BTS Бол Миний Сайн Найз |JJK|Where stories live. Discover now