Би: Ах гуай битгий ширтээд бай! Би улаан лооль болох нь.
Сонхүн хоолойгоо засан: Уучлаарай.
Би: Саяны кино гоё байсан тэ? Би гол дүрийг нь өөрийгөө ална гэж ёстой бодоогүй байсан болохоор бурхан минь гэж ёстой золтой л уйлаагүй. Хүн яаж ч бодсон хайртай хүн нь нүдэн дээр нь тэгж үхэхээр тийм үйлдэл хийнэ л байх даа.
Сонхүн: Юу вэ??? Тэр залуу үхчихсэн юм уу?
Би: Тийш дээээээ!!!! Та арай унтсан юм биш биз дээ? Таныг унтаж байгааг ч анзаараагүй ухаангүй үзжээ. Уучлаарай.
Сонхүн: Би унтаагүй ээ! Од хараад л.
Би: Чи ч үнэхээр сонин хүн юм аа!
Сонхүн баярлан: Намайг сая чи гэсэн үү дээ??? Тийм ээ!!!!
Би: Тэгчихсэн үү? Уул нь та л гэх гэж байгаад. Тэр- Таны найз Мина байна.
Сонхүн миний заасан зүг рүү харан: Тийм байна ш д. Ганцаараа яваа юм байх даа?
Би: Та яваад мэдээд ирээч.
Сонхүн: Яахын бэ?
Би: Яагаад?
Сонхүн: Чамтай байх цагаа яагаад тэр олон жил хэлхэлдсэн хүнд зориулна гэж?
Би хоолойгоо засан: Одоо ч сайн байж.
Сонхүн миний гарыг татан зүрхэн тушаа газраа байрлуулан: Сонсож байна уу? Энэ ямар чанга цохилж байгааг?
Би: Үгүй ээ. Надад BTS-ийн Butterfly л сонсогдож байна.
Сонхүн миний гарыг барьсан чигтээ инээн: Надад ч бас!
Би: Харин тийм байгааз! Untrueee- Untrueee- Youuu
Сонхүн: Youuuu- за тэр яахав?! Тэгвэл мэдэрч байна уу? Миний зүрхний цохиолтыг. Ямар хурдтай, хүчтэй цохилж байгааг.
Би: Аан тийм байна.
Сонхүн: Чамаас болоод.
Би: Шал худлаа! Сая баахан инээж дуулснаас чинь болж байгаа юм!
Сонхүн: Үгүй ээ!
Би: Нээрээ! Яахаараа ийм худалч юм бэ?
Сонхүн: Чамаас гээд байхад?!
Би түүнлүү ойртон: Тэгвэл ингээд ойрхон болвол энэ чинь бүр дэлбэрэх үү? Ачааллаа дийлэхгүй??? Гэтэл Сонхүны царай ув улаан болон, зүрхний цохилт нь бүр хүчтэй болчихов.
Сонхүн: Хэ-хэлээ биз дээ?
Би: таны зүрх алдаа заагаад байна өө. Ингэх учиргүй.
Сонхүн: Чи ч намайг худлаа л гэж бодоод байгаа юм байна л даа...Би киноны турш чамайг ширтэж суусан.
Би: Миний нүүрэн дээр кино гарч байсан юм уу?
Сонхүн: Үгүй ээ! Чиний нүд гялалзаад хөөрхөн харагдаж байсан болохоор.
Би: Ааая! Хошгууралчихжээ!
Сонхүн: Би бууж өглөө гэснээ санаа алдан урдахаасаа уугаад Мина Жэйтэй явж байна ш д.
Би Минагийнх нь өөдөөс харан суух залуугийн ар толгойг нь л харсан тул: Та араас нь хараад таньж байгаа юм уу?
Сонхүн: Манай найз юм чинь. Би сүүдрийг нь хараад ч танина.
Би: Та тэгвэл миний сүүдрийг таних уу?
Сонхүн: Мэдээж ш д. Би бараг 6 сар чиний сүүдэр болсон юм чинь.
Би: Мэргэжлийн гар байх нь ээ. Тэгвэл хуруу олж тоглох уу?
Сонхүн: Тэр нь яадаг тоглоом бэ?
Би нэг гарын 5 хуруугаа харуулан: Сайн хараад ав! Миний энэ 5-ын нэг нь өөр нэг хурууны дүр эсгэж нуугдана. Олоорой!
Сонхүн: Чи хуруугаа тасалж чаддаг юм уу?
Би нэг гараараа нөгөө хуруугаа багцалж бариад: Ядам хурууг ол!
Сонхүн инээн: АААН! Ингэж тоглодог байх нь ээ! Энэ мөн үү?
Би: Сонгосон хуруун дээрээ дар.
Сонхүн хэлснээр даран намайг гараа нээхэд тэр "Өө дахиад, дахиад!"
Бид хоёр кафед байсан бүх хүний анхаарлыг татталаа л их инээлдсэн байх. Сонхүн ахын хүсээд байгаа зүйл энэ шүү дээ...Хэрвээ үнэхээр л ярьж байгаа шигээ надад сайн байсан бол сайхан байхгүй юу...
Мина Сонхүн намайг өөрийн чинь анхаарлыг татахын тулд ашиглаад байна.
Бүхий л Сонхүнтай хамт гарах үед Мина бид хоёрын байгаа газарт байж л байдаг. Би Сонхүний гоё үгсэд автахгүй гэж бодсон ч санаснаар болдоггүй бололтой...