8

66 16 1
                                    

Би лекцээ бичихээ болин: Юүна? Жэй ямар мэргэжлээр сурдаг юм?

Юүна лекцээ бичсэн чигтээ: Санхүү. Хамгийн шилдэг нь.

Би: Сургуульдаа юу?

Юүна: Тхх. Англи, Итали, Япон хэлтэй. Сургуулийнхан нь юм ярьж зүрхэлдэггүй гэсэн. Найзуудтайгаа л дотно болохоос бусадтай жоохон ширүүн харьцдаг гэнэ лээ.

Би: Тэр хүн үү?

Юүна: Тийм ээ. Яасан?

Би: Зүгээр л.

Тэр хүн тийм байна гэж байх уу?

Юүна: Чиний тэмцээн нээрээ тэдний сургууль дээр юм байна ш д.

Би: Тэр Ёнсэйд сурдаг юм уу?

Юүна: Чи мэдэхгүй байж надаас асуусан хэрэг үү? Би очиж дэмжих хэрэггүй биз дээ? Ялаад медалиа аваад ирчихнэ биз?

Би инээн: Тийм ээ. Харин гоё хоол хийгээд хүлээж байгаарай.
-
Теннисний цүнхээ үүрсээр Ёнсэйд орж ирэхтэй зэрэгцэн Жэйн дугаараас "Чи өнөөдрийн тэмцээнд орж байгаа юу?"

Би "Тийм ээ. Яг орж ирж байна"

Жэй: Сора!

Би түүний зүг харахад тэр цүнхээ баруун гартаа барьсан чигтээ инээмсэглэсээр ирлээ.

Би: Үүдэнд байжээ?

Жэй: Чамайг ирж магадгүй гээд. Сонхүн ирэхгүй юм уу?

Би: Ажлаа тараад ирнэ гэсэн. Чи ажилтай юу одоо?

Жэй: Үгүй ээ. Тэмцээнийг чинь үзнэ.

Би: За. Би тэгвэл явж бэлдлээ.

Зохиогчийн талаас.

Жэй суудалд суухтай зэрэгцэн Жонвон гүйсээр ирэн: И Сора! Орж байгаа юм уу?

Жэй гайхан: Чи яаж мэддэг юм?

Жонвон инээмсэглэн: Манай найз охин бас анхны хайр маань байсан юм.

Жэй: Юу?! Хэзээ?

Жонвон халаалт хийх Сорагийн зүг харан: Ахлах сургуульд.

Жэй: Тодорхой ярь даа?

Жонвон: Бид хоёр Дэгүдээ ганц урдаа барьдаг тамирчин нь байсан юм аа. Тэгээд ядаж байхад нэг сургууль. Бүх хүүхдүүд холбоод л. Аваргууд хамт бэлтгэл хийж байна гээд. Манайх тэднийх 1 гудамжны зайтай байсан болохоор өглөө гүйж байхдаа таараад хамт гүйдэг байсан. Тэгээд нэг мэдсэн үерхчихсэн ш д. Манай ангийн хүүхэд сэтгэлээ илчилнэ гэдгийг сонсоод би яасан юм бүү мэд гүйж очоод "Үерхье, нүүна!" гээд л.

Жэй: Тэгээд та хоёр юу хийх үү?

Жунвон: Хамт өглөө оройд гүйгээд л, зайрмаг идээд, юм яриад л.

Жэй: Тэгээд л болоо юу?

Жунвон: Өөр яана гэж? Ахлах сургуулийн сурагчид байсан юм чинь. Тэгээд нүүна сурахаар Сөүл яваад салсан.

Жэй: Салаад удаагүй юм байна ш д.

Жунвон: Тхх. Тэмцээн эхэллээ.

Жэй тоглож эхлэх Сорагийн зүг харан: Надаас бусад бүх хүн мэддэг байх нь ээ...

Жэй алга ташин: Үнэхээр сайн юм байна!

Жунвон: Яг тийм. Аааа саначихлаа!

Жэй: Юу?

Жунвон: Яаж дурласнаа! Одоо нүүнаг хар даа...Бөмбөгөө гаргахаасаа өмнө ямар үйлдэл хийдгийг нь. Энийгээ яг төвлөрснийхөө дараа хийдэг. Ийм болохоороо оноог шууд л аваад ялчихдаг.

Сора бөмбөгөө карманаасаа гарган газар ойлгоод теннисний цохиураа эргүүлэн босоогоор нь бөмбөгийг газар хэд ойлгож цохин толгой эргэм бяцхан үзүүлбэр шиг зүйл хийх нь тун өвөрмөц харагдана.

Үзэж байсан хүмүүс бүгд уулга алдан алга ташихтай зэрэгцэн давуулахад бүгд чимээгүй болж мөн тэр үетэй нь давхцан эсрэг талд тоглож буй тамирчин  нь давуулалтыг авч чадалгүй Сора оноо авах нь тэр.

Жунвоны нүд гялалзан: Яг энэ!

Жэй Сорагийн зүг харан: Үнэхээр лаг юм аа!

Жунвон: Мхм. Өмнөх үедээ буцсан юм шиг санагдчихлаа.

Сонхүн алга ташсаар тэдний хажууд суун: Энэ үнэхээр Сора юу? Сургууль дээрх охиноос шал ондоо харагдаж байна шүү!

Сора теннисний хувцас өмсөж үсээ боосон байх бөгөөд үргэлж инээдэг царай нь төв болж үнэхээр төвлөрсөн байгааг нь харуулах аж.

Жэй: Чи ирэв үү?

Жунвон: Хён! Та Сора нүүнаг таньдаг хэрэг үү?

Сонхүн: Би араас нь гүйж 6 сар, танилцаад 3 сар болох гэж байна.

Жунвон: Яриад байсан охин чинь нүүна байсан юм уу?

Сонхүн толгой дохин: Чи бас таньдаг хэрэг үү?

Жунвон: Манай экс бас манай эгчийн багын найз.

Сонхүн: Юу?

Жэй: Би ч бас гайхаад л сууж байна. Яг үерхсэн юм уу даа?

Жунвон хоолойгоо засан: Үнэндээ хүмүүсийн нүдэнд үерхдэг хүмүүс ч бид хоёрын үерхэл зүгээр бэлтгэлийн дотно найзууд шиг л байсан. Гэхдээ би ганцаараа л их хайртай байсан даа...Үерхдэг ч яг дүү шигээ харьцаад л.

Сонхүн: Би яаж ч найрсан дээд курсын ах шиг л харьцаад байгаа юм даа?

Жунвон: Танд талгүй гэсэн үг ээ.

Him and I Where stories live. Discover now