Чу Лиан толгой дохилоо. Тэр мэдээж хадам ээжтэйгээ сайхан харилцах нь ойлгомжтой шүү дээ. Хэдий тэр Лю эзэгтэйтээ хэдхэн удаа уулзаж байсан ч хадам эхийгээ шударга, эелдэг нэгэн гэдгийг бардам хэлж чадна.
Хэрэв тийм биш байсан бол Хэ настан түүнийг тэгтлээ их хайрлахгүй байсан шүү дээ. Ихдээ өргөөнд нь ч очихгүй байсан биз. Тэр түүний талаар маш их зүйлийг хэлж өгсөн.
Тэр хоёрыг зугаалсаар Цинши өргөөнд буцаж ирэхэд бараг л үдийн зоогны цаг болсон байлаа. Рү мөмө тэр хоёрыг ирж байхыг хараад шивэгчдийг дуудан зоогыг ширээнд залахыг тушаалаа. Зоу эзэгтэйн хоёр охиныг асрагч нар нь аль хэдийн өргөөнд авчиран суулгасан байлаа. Хэ настан ч шивэгчдээрээ түшүүлсээр суудлаа эзэллээ.
Дугуй ширээ хурдан гэгч нь хоолоор дүүрлээ. Гэсэн ч Хэ настан санаа алдсаар "Манай гэрийн бүх авхай нар энд цуглажээ. Танай ээжээс бусад нь... Энд хамтдаа сууж байсан бол хичнээн сайхан."
Хэ настаны үгийн дараа өргөөнд суусан хүн бүр аниргүйд автав. Рү мөмө уур амьсгал муудсаныг анзаарч, хурдхан сэдвийг өөрчлөөд "Эзэгтэй үүнийг хараач, өнөөдөөр хасма байна."
Хасма бол хүнсний хамгийн үнэтэй орцуудын нэг ба гоо сайхан болоод уушги цөсний үйл ажиллагааг сайжруулдаг байлаа. Чу Лиан хэдий хоол ундандаа сайн нэгэн байсан боловч өмнө нь эдийн засгаасаа болоод үнэтэй хасмагаар хийсэн хоолыг идэж үзээгүй аж.
Рү мөмөг хасма руу заасан чигт Чу Лиан толгойгоо эргүүлэн хаш ногоон аягатай зүйл рүү харвал хагас нь хар юмаар дүүрчихсэн байлаа.
Чу Лиан "........"
Энэ тэгээд хасма юм уу? Чу Лиан таталдах амныхааа буланг дарж чадсангүй. Тэр үнэхээр сайн мэдэх ёстой атал... Сүүлийн хэдэн өдрийн турш болсон үйл явдлуудыг харгалзан үзвэл тэрээр эндэхийн хоолны талаарх сайхан бодлуудаа орхих ёстой ажээ. Энд, хараал идсэн Ву гүрний хоолонд найдах зүйл ганц ч алга.
Өөр хоол байж болох ч энэ хасма шүү дээ. Тэр мөнгөтэй байсан ч ийм зүйл худалдаж авахгүй. Тэр үнэндээ зүгээр л тогоонд хийгээд... усанд буцалгачихсан юм биш үү? Тэгээд л ийм хортой ч юм шиг, хар урлагийн хоол шиг болчихож. Хэн... хэн ийм юмыг идэж зүрхлэх юм бэ?
Чу Лиан эхэндээ сонирхож байсан ч аяганд байгаа зүйлийг хараад дахин идэх байтугай харах ч хүсэл төрсөнгүй. Тэр буцан суудалдаа суулаа. Тиймээ өөр нэгэн нь үүнийгээ ид дээ.
YOU ARE READING
Дахин Төрөлт
Historical FictionЧу Лиан өөрийн амьдралаа орвонгоор нь өөрчилсөн явдал бол царайлаг нөхрөө араар нь тавьдаг эмэгтэй гол дүртэй номыг олж уншсан нь байв.Учир нь маргааш өглөө тэр эмэгтэйн биед сэрсэн юм. -Translated-