Хэ Чанди түүний ачаар бүрэн хөдөлгөөнгүй болоод бараан царайтайгаар түүн рүү харав.
Өмнөө байх үзэсгэлэнтэй эхнэрээ өмнөх амьдрал дахь "Чу Лиан" гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм, адилхан царайтай болохоор нь. Гэхдээ зан чанар нь ийм ялгаатай байсан билүү? Өмнөх амьдралынх нь хорон санаат Чу Лиан гэх эмэгтэй яагаад ч өөрт нь ингэж ойртохгүй. Хэрвээ Ван Инрон тэр хоёрын алийг сонгох вэ гэвэл эргэлзээгүй Ван Инроныг сонгох байсан. Хэ Чанди эдгээрийг бодох тусам нүд нь бараан болно. Эцэст нь дотроо толгой сэгсрэн өөрийгөө шоолон инээв. Мэдээж хэрэг тэр хор эмэгтэй дүрээрээ мөн, зүгээр л илүү сайн жүжиглэж сурсан байх.
Хэ Чандигийн царай гэнэт өөрчлөгдсөнийг анзаарсан Чу Лиан шоолох гэж оролдохоо болин цэх суулаа.
Харин Хэ Чанди хувцасан дээрээ байхгүй шороог гөвөн түүнийг өдөх санаатай "Бид гэрлээд гуравхан хонож байна. Гэтэл хайрт эхнэрээ энэ хугацаанд өөр эрийг санаж бодож байсаныг яаж мэдэх билээ ?"
Чу Лиан хөмсөгөө зангидан түүн рүү хараад "Хайрт нөхөр минь чи юу яриад байгаа юм бэ? Би чамайг нэг л ойлгосонгүй"
"Хмм. Чамайг жүжиглэхдээ ийм сайн болсон гэдгийг мэдсэнгүй. Чу лиан, чамайг хэр хол явахыг чинь харъя л даа!" ярьж дуусаад шууд нүдээ анин Чу Лианыг үл тоон суув.
Чу Лиан ч түүнийг нь тоосонгүй. Хэ Чанди түүний эсрэг байх нь аргагүй. Түүнтэй одоо сайхан харьцах гэж оролдоод эсрэгээрээ л нөлөөлөхийн нэмэр. Яагаад түүнийг тоохоо болиод амарч болохгүй гэж? Эцсийн эцэст Ин өргөөний авхай нартай өдөржин ярилцаад хангалттай ядарсан шүү дээ.
Чу Лиан чимээгүй болсон ч Хэ Чандигийн уур улам нэмэгдсээр л байлаа. Дотроо шоолох аж.
Хэх! Бодсончлон тоохгүй байгаа юм шиг ч дотроо Ван Инроныг л бодож байгаа биз! Чамайг хэр удаан жүжиглэхийг харъя л даа! Эрт орой хэзээ нэгэн цагт Ван Инрон миний гарт орох болно. Тэр цагт ингээд тайван суухыг чинь үнэхээр хармаар санагдчихлаа!
Харин нөгөө талд Чу Лиан түүний бодсон шиг байсангүй. Өнөөдрийн айчлалаасаа болоод бүрэн ядарчихсан байлаа. Сүйх тэрэг чулуугүй зам дээгүүр тогтуун явж байлаа. Зөөлөн чичиргээ нь түүнийг унтуулж орхив.
Хэ Чанди нүдээ анин юм бодож байлаа. Гэнэт мөрөн дээр нь хүнд зүйл унан, хүзүүнд бүлээн амьсгал мэдрэгдэв. Тэр шууд л хөшчихөв. Нүдээ нээгээд доошоо гүн харанхуйлсан харцаар харахад Чу Лиан мөрөн дээр нь толгойгоо тавин унтаж байв. Тайван унтах ба амаа бага зэрэг ангайсан нь түүнийг жоохон хүүхэд шиг харагдуулна. Өмнөх амьдралдаа ямар хэрцгий хүүхэн болохыг нь хараагүй бол гарцаагүй сайн эхнэр болж чадна гэж бодох байх!
KAMU SEDANG MEMBACA
Дахин Төрөлт
Fiksi SejarahЧу Лиан өөрийн амьдралаа орвонгоор нь өөрчилсөн явдал бол царайлаг нөхрөө араар нь тавьдаг эмэгтэй гол дүртэй номыг олж уншсан нь байв.Учир нь маргааш өглөө тэр эмэгтэйн биед сэрсэн юм. -Translated-