Chapter 5-Accept

97 19 0
                                    


:"Пак Сонхүн гэж хэн билээ?"

-"Үхчихсэн хүн. . . ."

:"Чи хэн билээ?"

-"Кан Юүжин. . . Эмчлэгдэж буй өвчтөн."

:"Сайн байна."

Өрөөний саарал хаалга хаагдахад эмч гэгч нэгэн сувилагчид хэдэн үг чулуудах аж.

:"Эмчилгээ нь амжилттай.Химийн эмчилгээнд нь оруулаад эмийг нь уулгаад унтуул.Орой би өөрөө ирж шалгах учраас алга болсон эмээ уугаагүй зэрэг ямар ч асуудал байсан чамтай тооцоо бодно.Бас бусад өвчтөнгүүд шиг хамаагүй ярилцах хэрэггүй."

Ийн хэлсэн даруйд шинэхэн сувилагч охиныг эмчилгээнд нь дагуулж явах аж.

:"Яагаад энд ирсэн юм?"

-"Мэдэхгүй. . . Гэхдээ эмч хэлэхдээ намайг өвчтэй гэсэн,бас хайртай хүнийг минь үхчихсэн намайг түүний булшны чулууг тэвэрч амьд гэж итгэдэг гэж хэлсэн."

:"Хайртай хүнийг чинь хэн гэдэг байсан юм?"

-"Пак Сонхүн.Тэр намайг гараа зүсэхийг хараад их уурладаг байсан.Тэгээд би гараа зүсэхээ больчихсон. . . ."

Охины нүднээс нулимс дусах ч тэр үүнийг үл мэдрэх шиг.

-"Тэр үнэхээр үхчихсэн юм уу?"

:"Үгүй ээ.Тэр чамтай хамт байгаа. . . ."

_____________________________________

Чамаас хагацах 2453 хоног /Дууссан/Where stories live. Discover now