1-Cherry 🍒

280 37 2
                                    




Өндөр шилэн барилга хотын төвд сүндэрлэнэ. Түүний хамгийн дээд давхарт ерөнхий захиралын оффис байрлах бөгөөд хэн нэгнийг чанга дуугаар ширүүхэн дуудах юм гэнэ.

-Пак нарийн бичиг ээ.

Удалгүй хүнд модон хаалгыг татан бор хар үстэй, цэвэрхэн цагаан царайтай, бумбагар улаан уруул нь интоор мэт шүүслэг үзэгдэх харц булаам залуу нимгэн хүрээтэй мөнгөлөг шилээ дээшлүүлсээр орж ирлээ. Түүний гарт мөстэй Американо, нөгөө гарт зузаан хавтастай бичиг баримт үзэгдэнэ.

- За захирал аа.

Пак нарийн бичиг захиралынхаа ширээн дээр кофег нь тавиад баримт бичгээ сунгав.

- Өнөөдрийн Япончуудтай хийх уулзалтын дараа нөгөө ресторандаа өрөө захиалчихаарай. Бас дээд давхарт нь хосын өрөө.

- Ойлголоо. Захиралаа.

Жимин өрөөнөөс гарахаар хаалга руу дөхөн байснаа эргэн харж амаа нээж ядан эргэлзэнэ. Үүнийг нь анзаарсан залуу ширүүн төрхөөрөө түүний зүг хөмсөгөө өргөн харлаа.

- Хэлэх юм чинь дууссан бол гарч болно.

-Захиралаа. Би өнөөдөр цагийн өмнө гарч болох уу?

Түүнийг жижигхэн гараараа оролдон доош харан асуухад хошуу нь унжиж, уруул нь бомбойн үзэгдэх нь юунаас ч илүү өхөөрдөм аж.

- Ямар шалтгаанаар?

Хар үсээ цэвэрхэн гэгч нь янзалсан саарал хослолтой залуу цагаахан арьсан дээгүүрээ хуруугаа гүйлгэж, нимгэн уруулаа багахан хазлаад түүнийг сонжин ширтэнэ.

-Миний төрсөн өдөр юм лдаа.

- Пак Жимин-шши. Хүн болгон төрсөн өдрөөрөө эрт тардаг байвал энэ компаний дүрмэнд 6:00 цагт ажил тарна гэж тусгах хэрэг байгаа гэж үү?

Гараа зөрүүлэн бариад ширээгээ налан донжтой зогсох захирал нь түүн рүү ёжилсон байртай харах нь Жиминий зэвүүг хүргэж байсан ч шүд зуун инээмсэглэв.

- Ойлголоо. Захиралаа.

Жимин өрөөнөөс гарсан даруйд инээмсэглэлээ хаяад хаалга руу хэлээ гаргачихаад бухимдуухан алхалсаар захиралын өрөөний үүдэнд орших ажлын ширээндээ очин суув. Түүнийг утсаа шалгахад ганц галзуу найзаас нь чат ирсэн байлаа.

-Tae -

Тоорхон минь ажил тараад нөгөө газраа шүү.

-Jimin-

Захирал эрт гаргахгүй бололтой. Тэнэг банш.

Cherry magicWhere stories live. Discover now