2-Cherry 🍒

137 34 9
                                    


Сэрүүлэгний хангинах дуунаар Жимин багахан нүдээ нээлээ. Хэтрүүлэн уусан сөжү нь хоолойн дээр нь тулчихаад дуу гаргах битгий хэл амьсгалахад ч хүндрэл учруулна. Тэр гялсхан босон гүйж нойл ороод хороо гадагшлуулчихаад арайхийн амь орох шиг болж угаалтуурны өмнө зогсоод толинд өнгийн харав. Хөвсгөр бор үс нь байдгаараа арзайчихсан үзэгдэх ба нүд нь гархилж ядарсан шнжтэй улайжээ. Жимин нэг хүнд санаа алдчихаад ажилдаа явахаар шүршүүрт орон, шүдээ угаан өөрийгөө бэлдэж гарав. Бүлээн ус нүүр, биеийг нь даган урсахад гэнэтхэн л байж боломгүй зураглал зурсхийн өнгөрөв.

- Жиминаа, ямар үзэсгэлэнтэй юм бэ!

Хэн нэгэн түүний чихийг үмхлэн авч, халуун янаг үгсийг хайр найргүй шивнэх тэр л дүр зураг Жиминийг бүр төөрөгдүүлж орхив. Жимин юу болоод байгаад эргэлзэж бүр будилж орхижээ. Тэр өчигдөр Тэхёнтой төрсөн өдрөө тэмдэглэн ууснаа санах ч түүнээс цааших дурсамж байсангүй. Гэнэт л хар бараан бодол зурсхийн орж ирлээ. 

-Арай ч үгүй байлгүй дээ. Энэ олон жил нөхөрлөхдөө ийм алдаа гаргаагүй юмсан. Үгүй ээ.

Жимин үсээ зулгаан хэсэг суугаад шүршүүрээс хам хум гаран гүйсээр орон дээр нь үхсэн мэт амаа ангайн унтах Тэхёныг цохин авав.

- Хөөе золиг минь сэр. 

Бор үст нойрмоглох найзыгаа дахин цохин авах гэтэл өөр нэгэн зураглал толгойд нь кино мэт тоглогдож эхлэв.

- Чиний нүд, уруул, үс, гар, хөл бие бүр чиний гинших хоолой хүртэл үнэхээрийн үзэсгэлэнтэй. 

Гил хар үстэй царайлаг залуу түүнийг хайрлангуй шивнэж,  том гараараа үсийг нь зөөлхөн илэх зууртаа нүд, хамар, хацар, уруул, хүзүү хэмээн аажуухнаар уруулаа гүйлгэн үнсэж доошилсоор байж ядан хөвчирсөн эр*тэнийг нь амандаа гулсуулан оруулав.

Жимин одоо бүр ч будилж орхижээ. Тэр өөрийнх нь дээр хэвтээд биеийг нь таалах нэгний царайг энэ удаад тодоос тод харах нь тэр. Янагхан зураглалын эзэн нь түүний чөтгөр шиг захирал Мин Юнги болж таарлаа. Жимин өөртөө ч тархиндаа ч бүр юм бүхэнд итгэж өгсөнгүй. 

Яагаад түүний бодолд хэзээ ч болж байгаагүй зүйлс дурсамж мэт үзэгдэнэ вэ?

Түүнийг бодлогоширон байх зуурт дахин нэг сэрүүлэг гэрээсээ гарах цаг болсныг илтгэн хангинаж эхлэхэд гэнэт ухаан орж, яаран хувцсаа өмсөөд гаран гүйлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 28 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Cherry magicWhere stories live. Discover now