2

56 11 0
                                    

Ажлын эхний өдрөө би На ерөнхийлөгчтэй уулзах ёстой бөгөөд догь байдлаа авч үлдэхийг хичээж байлаа. Түүний царайг ингэж нэг харах гэж.

Гэвч бодит байдал маш өөр байсан юм. Түүний царайнаас л түүнийг аюултай хүн гэдгийг нь мэдэж болохоор байв.

Би На захирлыг даган явах зуураа ажлын байраа сэмхэн ажиглаад амжив. Орд харш гэмээр энэ том байшингийн өнцөг булан бүрт хөдөлгөөн мэдрэгч камер байршуулсан байлаа. Бодсоноос минь хэцүү болж байх чинь.

"Би хүүдээ юу юунаас ч илүү хайртай. Тийм болохоор түүнийг хамгийн сайнаараа хамгаалж өгөхийг хүсч байна."

"Тэгэлгүй яахав, эрхэмээ. Санаа зовох хэрэггүй."

Тэр надад маш олон хавтастай бичиг баримт өгөв. Тэр нь хүүгийнх нь тухай бүх мэдээлэл байсан юм. Харин миний хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол түүний царай байлаа. На Жэмин, үнэхээр сэтгэл татам.

На захирал намайг хүү нь өрөөндөө хүлээж байгаа гэдгийг хэлэхэд нь хичээнгүйлэн ажиллахаа хэлчихээд Жэминий өрөөг зүглэв.

Өрөөнд нь орохоор хаалгыг нь нээх мөчид...

Нэг аварга том амьтан над руу үсэрч ирээд, хүзүүгээр тэвэрчихэв. Бас болоогүй хөлөөрөө намайг ороочихсон.

Тэр том амьтан нь тэр байсан юм, На Жэмин. Яг л аварга том мөртлөө айчихсан бяцхан гөлөг шиг.

"Та зүгээр үү?"

"Энэ сэжгийн амьтныг миний нүднээс далд оруул."

Түүний заасан зүгт харвал. . . Жоом уу?

Мэдээж би тэр жоомыг ганц дэвсээд л алчихна шүү дээ.

"Одоо зүгээр ээ."

Тэр эцэст нь нэг өөрийгөө ямар байдалтай байгааг анзаарсан бололтой намайг нэг харчихаад, үсэрч ирсэн шигээ үсрээд буучихав.

Харин би түүний царайг харсан даруйд золтой л эрүүгээ мулталчихаагүй юм. Ийм царайлаг хүн гэж байдаг аа? Биш ээ, тэр үнэхээр хүн мөн гэж үү?

Миний амьдралдаа харсан хамгийн царайлаг залуу, На Жэмин.

Тэр бантсандаа хоолойгоо засаад "Манай өрөө хэтэрхий заваан байхаар нь цэвэрлэж байсан юм. Ердөө л энэ."

"Тэр ч яахав, чи өнөөх шинэ бие хамгаалагч нь бололтой, тийм үү?"

"Кан Арим гэдэг. Таатай байна."

"Аав ч миний сонирхлыг сайн мэдэх юм аа. Болзмоор байна уу?"

Энэ муу жаал чинь, сээтгэнүүр юм.

"Үхмээр байна уу?"

"Хатуу самар бололтой шүү, таалагдлаа."

"Би таны бие хамгаалагчаар ажилд орсон. Найз охиноор биш."

"Чи надад таалагдаж байгаагаас хойш, бие хамгаалагч болж тоглож цаг үрж яах гэсэн юм?"

Тэр ингэж хэлээд над руу гараа явуулсан ч би түүнийг хэтэрхий хүчтэй түлхсэнээс болоод тэр хана руу шидэгдчихсэн юм. Эр хүн ч бол доо...

"Чи чинь галзуу юм уу?! Чи намайг хамгаалах гэж төлбөр авч байгаа болохоос алах гэж биш шүү!"

"Өршөөгөөрэй, рэфлэкс байгаа юм."

Би түүнийг шоолонгуй хэлэхэд тэр "Тэгвэл наад тэнэг рэфлэксээ зассан чинь дээр шүү! Үгүй бол чамайг аавд хэлж байгаад халуулчихна гэж мэд!"

Үнэхээр их уурлажээ? Ха! Аавын эрх хүү юм даа.

"Ойлгомжтой, эрхэмээ. Миний ажил албан ёсоор маргаашнаас эхлэх тул би явж байрлах өрөөгөө цэгцлэх хэрэгтэй байна л даа. Сайхан амраарай."

Би ингэж хэлээд надад бэлдэж өгсөн өрөө рүү явав.

Шөнө болж миний ажил ч эхлэлээ. Ямартай ч харшид байгаа хүмүүсийг унтсан эсэхийг шалгаад На ерөнхийлөгчийг хянаж болохуйц газруудад өөрийн бэлдсэн камернуудаа суурилуулав.

Түүнийг удахгүй барьчихнаа. Тэгээд миний ажил ч амжилттай дуусах болно.

Bodyguard || NJMWhere stories live. Discover now