Дараагийн өдөр нь би Жэминийг дагаж сургууль руу нь явах хэрэгтэй болов. Мэдээж би бие хамгаалагч нь учраас түүний хаа явсан газар нь дагах хэрэгтэй шүү дээ.
Гэхдээ нэг асуудал байсан юм.
Түүний сургуулийн хөвгүүд намайг шүтдэг айдол шигээ л харж байлаа. Би хамгийн сүүлд Ким Тэхёныг харахдаа л нэг иймэрхүү байсан байх.
Ингэхэд ер нь би Жэминийг хамгаалах юм уу? Бараг тэр намайг хамгаалах хэрэгтэй юм биш үү?
Жэминий хувьд хөвгүүд намайг бүчиж авсанд тийм ч таатай санагдаагүй бололтой. Гэнэтхэн тэдэн рүү задгай мөнгө шидээд
"Хүссэнээрээ авцгаа, Хариуд нь миний бие хамгаалагч руу битгий орйт бас битгий өлөнтөж харцгаагаад бай!"
Гэтэл саяхан л намайг хавчиж алахаа шахсан залуу хөвгүүд тэр дороо алга болцгоов. Өнөө мөнгөний хүч гээч нь энэ үү?
"Өршөөгөөрэй На эзэнтээн? Та яагаад ингээд байгаа юм? Би өөртөө хангалттай санаа тавьж чадна"
"Би чамайг зөвхөн надад анхаараасай гэж хүсч байна. Харин энэ муу хархнууд чиний анхаарлыг сарниулаад байсан болохоор ингэхээс өөр арга байсангүй."
Тэр маш ихэмсэгээр ингэж хэлээд намайг орхин түрүүлээд явчихав. Би бушуухан түүнийг гүйцэж очоод
"Дахиад ингэх хэрэггүй дээ, би бусдыг бодвол иймэрхүү жижиг сажиг зүйлд анхаарлаа алддаггүй."
Жэмин намайг тоосон ч шинжгүй дахиад л алхаад явчихав.
Гэтэл тэр гэнэт л саяхан угаасан нойтон шалан дээр халтираад унахын даваан дээр би түүнийг барьж авлаа. Дээрээс нь бидний нүүр хоорондоо бараг зайгүй шахуу байсныг дурьдах нь зүйтэй байх.
Тэрхэн мөчид би түүний гүн хар нүд, өтгөн хөмсөг болон сэтгэл татам уруулыг харсан юм. Бид ширтэлцэж байлаа.
Харин энэ мөчийг эвдэн хаанаас ч юм нэг охин гарч ирээд орилж эхлэв.
"Нана? Энд юу болж байгаа юм? Яаж намайг хуурч чадав аа?"
Би түүнийг харсан даруйд надад өгсөн бичиг баримтууд дунд түүний мэдээлэл байсныг саналаа.
Жэминий найз охин биз. Хан Жихён.
Би өнөөх л зуршилаараа Жэминийг шууд газарт унагаачихав. Харин тэр ууртай царайлаж босч ирээд
"Танилц Жихён, Миний бие хамгаалагч байгаа юм. Сая бол зүгээр л намайг хамгаалж байлаа."
YOU ARE READING
Bodyguard || NJM
ActionБи таны бие хамгаалагчаар ажил орсон болохоос найз охиноор биш, эрхэмээ... (based on a animated story)