Хайр шаналлаар дүүрэн худал хуурмаг гэдгийг мэдэх ч бидний учирсан тэр нэгэн шөнийг мянган жил хүлээсэн юм шиг. Нулимсаар дүүрсэн нүдээрээ чамайг ширтэхэд чамтай дахиж учрах боломж хэр удаан бэ? Би чамайг цаг хугацааны төгсгөл хүртэл хайна, бидний уруул тэнд л шүргэлцэх учраас. Хэдэн удаа ч намайг гомдоосон хамаагүй ээ миний зүрх тэсээд гарна, зөвхөн минийх гэдгээ битгий мартаарай. Намайг орхиж явсан ч зүгээр дээ, бидний дурсамжууд тэсээд гарна зөвхөн минийх болохоор нулимсан дундаа сэлсээр чамайгаа хайх болно. ''Хамгийн шилдэг нь чи гэдгээ хонгор минь чи минь мэдээсэй'' тэгвэл биеийг минь энэ шөнө үхэл эзэлсэн ч харамсахгүй. Үүрд дурсах байх чамайгаа би, үүрээр одод нарыг үгүйлдэг шиг хэзээ ч учраагүйгээс хожуу ч гэсэн учирсан нь дээр.