○
Мянга есөн зуун ерэн таван оны үзэсгэлэнт арван нэгдүгээр сар.
Гэгээн Петрийн хот...Долоон сартай жирэмсэн эмэгтэй сүмийн өмнө шатаар уруудахдаа хүйтэн мөсөн дээр хэвлийгээ тэвэрсээр хөл алдан унаж, улаан цус цагаан цасыг будаг мэт цэлдэн нэвчихэд эргэн тойронд цочирдож сандралдсан хүмүүс эх үр хоёрыг аль гэхийн завдалгүй амь тавьж хэмээн халаглан цуглахуйд зол болж хэн нэгэн түргэн тусламж дуудаж амжжээ. Үхэл гэдэг зүйлийг өр болгож орхисны улмаас эрлэгт насан туршдаа хөөгдөх хүндхэн тавилан тэр л өдөр надад оноогдсон ч, тэнхээ мэдэн уйлах боломжийг олгосон тэр үл мэдэх эрхэмд талархаад бардаггүй юм.
Би эхийн хэвлийд үхсэн. Эргээд эмчийн гар дээр амилсан. Тэгээд Оросын Санкт Петербургт балчир насаа өнгөрүүлчхээд ээждээ хөтлүүлэн эцгийнхээ нутаг буюу Өмнөд Солонгост хөл тавьж, нас биед хүртлээ хүний хараанд өртөлгүй амар жимэр аж төрсөн өрөвдөлтэй хувь төөрөгтөө өвдөг сөхөрсөн хүчин мөхөс дорой биет.
○
"Миний амьдрал... Ер бусын биш гэж үү? Төрөх ёсгүй байсан мөртлөө өдий олон жил амьдраад барахгүй бүр чам шиг сайн хүнтэй учрах гэж..."
"Үхэх гэж улайрдаг байсан намайг өөрийн ухаантай болгосонд баярлалаа Минхёг аа!"
"Би чамд дэндүү их хайртай. Аминаасаа ч илүү хайртай."
"Минхёг аа! Чи мэдэх үү? Чи миний амьдрах цорын ганц шалтгаан гэдгээ?"
○
5:00
Хөлнийх нь үзүүрээс хүн чангаах мэт огцом таталт турьхан биеийг нь хүчтэйхэн цочооход гуяндаа шархадсан хээрийн цагаан зээр шиг л тэр татганан чичигнэв. Тэнгэрт хуралдсан үүлсээс ч замбараагүй олон бодол ойрын хэд хоног тээж шаналсан Люси даруй орноосоо өндийгөөд гэрийнхээ гадна талбайд салхилахаар гарлаа.
Ойрын өдрүүдэд борооших нь эрс ихэссэн тул үүр шөнөөр газар сайгүй бага сага шалбааг тогтож, өдөр нь нар хөөрөхөөр ул мөргүй уурших болжээ.
Салхины эрчинд бөөн саарал үүлс аяндаа уулын ардуур арилан одохыг харсаар гараа халааслан алхах эмэгтэйн урд духнаас ард дагз хүртэлх багахан зайд зүрх салгалуулам бараан үйл явдлууд чөтгөрийн тойрог мэт тасралтгүй эргэлдэнэ. Тэр гүнзгий амьсгал аваад тоглоомын саадны савлуур дээр суув. Ойролцоох сагсны талбайгаас бөмбөг цохиж шийд түчигнэх чимээ нэгэн хэмнэлээр гарах агаад тэр байтугай чимээнд чихээ соотойлгодог Люси тийш сониучирхан хараад удаанаар савлах аж.
YOU ARE READING
The Neighborhood ○ Хөршийн Холбоо
Fanfiction"Нууцтай үхэхийн давуу тал нь юу юм бол?" "Ядаж л авсныхаа тагийг самардах шалтгаантай үхнэ. Хүн гэдэг амьтан хүсэл шуналын үүр уурхай болохоор үхэх хүртэл гэдэг асар урт хугацаанд ямар ч нүглийг үйлдээд хэлээ хазаад өнгөрөх чадалтай." 2022.©️Jiyo...