𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒐𝒏𝒆

89 11 1
                                    

"Чи бодож байсан уу?

Үхэл...

Тэр яг яаж мэдрэгддэг бол?

Чамд биш ч надад их сонин байна. "

   Тас хар хувцас өмссөн этгээд нөхөр ийнхүү хэлэхдээ судас руу нь урсах дусал бүр лүү ширтэнэ.

"Тиймээс чи мэдээд өгөөч."

   Аниргүйн дунд тарианаас болж шаналах залуу бөглүүхэн хашхирсаар. Харин түүний цаана цохилох зүрхний цохилт улам бүр бүдэгсэж, ажиглалт хийн зогсох эрдэмтэд дор бүрнээ залбирна.

   Хар хувцастай нөхөр бүдэг гэрлийн цаанаас өөрийгөө илчлэх шиг залууд ойр, улам ойр, бүр ойртов. Хөөрхий эр өвчин шаналал дундаа, ойртож ирэх үнэр агаад чимээг анзааран тэрхүү хүнийг хэмээн гадарламагцаа харахыг хүсэн дэлбэрэх нь үү, гэлтэй өвдөх нүдээ хүчлэн нээлээ.

"Үхлийн дараах амьдралдаа тавтай морил." Хэг ёог хийлгэн инээх нь булан бүрт тарж удалгүй ойхдоо бүгдийн дотрыг арзас хийлгэнэ.

"Туршилт #1 амжилттайгаар зүрх нь зогслоо."

"Зүрхийг нь цохилуулах тунг хийхдээ хулгана дээр гаргасан алдаагаа л битгий хийгээрэй дээ."

  Зүрх цохилуулах тунг хийхэд л жинхэнэ асуудал үүсдэг гэдгийг судалгааны баг ч үхлийг сонирхох эр ч мэднэ. Гэвч хүний генд тохирно гэж үзсэнээс эхний золиосоо зоригтойгоор гаргажээ.

"Тариаг хийж эхэл."

   Тариураа барин ирэх ахлагчийн царайг базаахгүй байгааг хараад өнөөх эр түүний багалзуурыг боогоод "Амлалтдаа хүрээрэй!" гэхэд "Эрхэм Ёнжүн гүйцэтгэе." гарыг нь өөрөөсөө холдуулан туршилтын бие дээр очив.

  Аажмаар судсыг нь тэлэх тарианд зүрхний цохилт алгуураар үе үе мэдрэгдэж буйд тэд битүүхэн баяртай байлаа.

"Сайн байна. Одоо л нэг юм амласнаа авах нь шүү дээ. Би ч, та нар ч."

"Зүрхний цохилт хэвийн, даралт тогтвортой."

      Нүдээ аажуу нээх үхлээс ирсэн эрийг харж буй хүмүүс бүгд л амжилттай болсонд хөл нь газар хүрэхгүй баярлана.

"Туршилт #1 амжилттай сэргэлээ."

  Хоосон хонгилд нижгэр алга таших чимээ цуурайтсаар. Удалгүй туршилтын эр нүд нээж, ухаан жолоогүй ус нэхнэ.

"Цангаад үхэх нь."

  Түүнийг ажих олон хүн дунд эргэлдсээр дотроос гарах хоосон хүслээ хорьж үл чадна.

"Цангаж үхэх нь гээд байгаа юм биш үү."

   Амь нь тэмцэн үхэхийн даваан дээр хувин дүүрэн ус цутган Ёнжүн эрдэмтэд рүү асуулт ирсэн нүдээр харлаа.

"АМЖИЛТТАЙ БОЛСОН ГЭЭД БАЙГААГҮЙ БИЛ ҮҮ? ЭНИЙГЭЭ АЛЬ НЭГ ХАРААЛ ИДМЭР НЬ ТАЙЛБАРЛА ДАА!!"

   Хөлслөгчийнхөө уцааранд хэн ч хариу хэлж зүрхэлсэнгүй. Дор бүрээ алдаа олохыг хичээх ч энэ туршилт л бүхэлдээ алдаа байсныг асуултгүй бүгд л мэдэх хойно. Тэдний дундаас хэн нэгэн зангирсан хоолойгоор "Сэр-сэргэч- сэргэчихлээ." гэсээр таг хөшин зогсоход өнөөх эр ёолсоор босож ирэв.

"Өвдөөд байна." гээд Ёнжүн рүү инээмсэглэхэд нүднээс нь цусан нулимс урсаж эхэллээ.

   Дотор нь жихүүцэн таг гацаж орхихдоо тэрээр харцаа үл салгаж чадна.

"Үхэл ямар байна?"

"Намайг яагаад ингэж байгаа юм бэ?"

   Цусан дуслууд газар бууж мэгшилт нь улам тодров.

"Харх ярьж чадахгүй шүү дээ." эв дүйгүй ч ёгтолсон янзтай хэлэхдээ тэр айдсаа түүнээс нуухыг хичээнэ.

"Тиймээс би дахиад асууя. Үхэл ямар байсан бэ?"








"Яагаад чи өөрөө мэдэрч болохгүй гэж..."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


   Хүрэн цагаан болсон нүүрийг нь дагах цус бүрхэн сөөнгөтсөн цахир хоолойгоор чарлан түүний өөдөөс дайрахад хажууд нь буй хамгаалагч урдуур оров.

   Улаанаар эргэлдэх харцаараа гүрээ рүү нь шунахайран хурц шүдээрээ улаан махыг нь тасар татаж орхилоо. Удалгүй ханасан бололтой тэдний зүг ажиглахад ард нь нэгэн бүсгүй цочирдсоноосоо болон ширээн дээр байх мэсүүдийг унагаан, чимээ гарсан зүг рүү өнөөх эр хар хурдаараа гүйв.

   Хүмүүс хашхиралдан өрөөнөөс гарсан ч Ёнжүн ганцаараа түүнийг ажин зогсоход туршилтын бие дараагийнхаа олзыг хайхаар толгой өндийлөө. Тэрээр байдлыг ч ухаарч амжаагүй байхад гараас нь татах шиг болж хаашаа ч юм дагуулан гүйн аль ойр өрөөнд орон нуугдав.

  Харанхуй өрөөнд үл мэдэх хүний дүрс бүдэг бадаг тодорч гарт нь эмэгтэй хүнийх үү гэлтэй урт үс орооцолдоно.

"Саяных юу байсан бэ?"

"Харин би л тэгж асуумаар байна."

   Тунгалаг, нарийн хоолой сонстоход түүнийг эмэгтэй гэдгийг батлах шиг. Бүсгүй хажуу хавь, ханыг тэмтчин явсаар гэрлийн унтраалгыг олон гэрэл асаав. Түүний гүн хар нүдэнд айдас хурж, Ёнжүн рүү цухалтай харцаар харж ядна.

"Чи эндэхийн ажилчин биш, тийм үү."

AliveWhere stories live. Discover now